Туршилтын чатын талаар

Сайн байцгаана уу? Эрхэм Магиструуд аа,

Өнөөдрийн чатад цагтаа ирж, идэвхтэй бас хүлээцтэй оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Та нар маань дэндүү олуулаа учир бид санаснаараа холбогдож чадсангүй. Гэхдээ нийт 50 гаран хүүхэд орсон нь энэ удаагийн Магиструуд их идэвхтэй байгааг харуулж байна. Олон хүүхдүүдээс дараагийн уулзалтыг явуулах өөр олон арга санаачлагууд ирсэн. Та бүхнийг өөрийн санаа бодлоо энэ бичлэгийн дор үлдээхийг урьж байна.
Надад нэр кодоо мэйлээр явуулсан, чатад орсон болоод орох гэж оролдсон бүх хүүхдүүдэд би нэмэлт амласан 5 оноогоо өгөх болно. Мөн энэ удаагийн Тайланг бичих үүрэг авсан ч техникийн асуудлын улмаас болоогүй Мөнхцоодолд дараагийн уулзалтын тайланг бичих эрхийг уламжлуулан үлдээж байгаагаа мэдэгдье.
Дахин хийх уулзалтын цаг өдрийг удахгүй товлон мэдэгдэх болно.

Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон
Багш Уранчимэг

4 comments to Туршилтын чатын талаар

  • Davaasambuu

    SAIN BNA UU? bagshaa. huduu shalgaltaar yavah ajil garaad chatd orj chadsangui, huduunuus uchigdur irsen, Bi GAA -aas surdag yum. sain oilgohgui bgaa bolohoor lab-iudiig hiihed ih hundreltei bna.taniig hundetgesen D6Davaasambuu

    • GK

      Та эхний 2 лаб-г хүүхдүүдийн энд бичсэн зөвөлгөөнөөс хараад хийж болно. Ер нь бол эхний лаб маш амархан. Та цаг гаргаж уншиж оролдохгүй бол зүгээр л нэг өдөр суугаад Матлав сурна гэж байхгүй нь тодорхой. Зайнаас сурахын гол онцлог бол сурах хүсэл, суралцах цагаа өөрөө өөртөө бий болгон өөрийгөө хянадагт байдаг. Бүүр ойлгомжгүй чадахгүй бол мэйл бичээд асуугаарай.

  • Дахин сайн байна уу? багшаа яаагаад ч юум таньтай холбогдож чадсангүй 2 цаг болчихлоо.Та надад гар утсаа өгөх хэрэгтэй байна.Ойлгохгүй зүйл их байна.Танийг хүндэтгэсэн оюутан Г.Бат-эрдэнэ.

    • GK

      Та асуултуудаа мэйлээр бичиж болно. Гар утас хаагдсан. Учир нь би Германд байгаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>