2011-12 оны хичээлийн жилийн Намрын улиралд S.CS701 хичээлийг зайнаас судалж байгаа Магистр оюутнуудын анхны туршилтын уулзалт 2011 оны 11-р сарын 4-ны өдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагаас 22:00 цагийн хооронд болж өнгөрлөө. Онлайн уулзалтанд yahoo мессенжер ашигласан бөгөөд зарим нэг бэрхшээл гарч олон хүүхэд холбогдож чадалгүй техникийн бэрхшээл тулгарсан боловч багшийн зүгээс уулзалтыг амжилттай болсон хэмээн үзэж байна. Уулзалтын зорилго зайнаас суралцаж байгаа хүмүүс тогтсон нэг цагт нэгэн зэрэг холбогдох туршлага суулгах байсан. Олон хүн нэгэн зэрэг холбогдох тохиолдолд ямар ч техниктэй байсан бай дэг журам, харилцан хүндлэл, ойлголцол бас хүлээц байхгүйгээр уулзалт амжилттай болохгүй нь тодорхой билээ. Хэд хэдэн гол дутагдал ажиглагдлаа. Үүнд:
– бүгд нэгэн зэрэг эхэлж чадаагүй учир урилганаас хоцорсон хүмүүсийг шүүж дахин урилга явуулахад багшид бэрхшээл учирсан
– нэг хүн рүү олуулаа харьцаж байгаагаа ухамсарлахгүйгээр хүлээцгүй хандсан
– зарим хүмүүс мессенжерийн энгийн тохиргоо мэдэхгүй байсан
– багшийн өгч байгаа зааврыг мөрдөхгүй байсан
– холбогдохгүй байгаадаа хэт их бухимдсан
зэрэг асуудал гарлаа. Ингээд чатад байсан хүүхдүүдийг бүртгэж авах зорилгоор надад мэйл явуулах заавар өгсөн бөгөөд доор нэр гарсан хүүхдүүдээс Дүүрэнбилгүүн, Г.Бат-Эрдэнэ 2-с бусдаас нь зохих мэйлийг авсан учир чатад орсноор бүртгэлээ. Дээрх нэр бүхий 2 оюутан мэйл явуулаагүй ч чатын цагт онлайн мэдээ блогт үлдээсэн учир мөн чатад орсноор бүртгэж авсан. Надад мэйл илгээсэн хүн бүрт би хариу мэйл чвуулсан байгаа. Зарим хүмүүс дуут холболт хийх гэж оролдсон. Олон хүн онлайн уулзаж байхад бичгэн чат илүү байдаг учир бид энэ оролдлогоо дахин хийж үзэх болно.
Туршилтын уулзалтанд идэвхтэй, хүлээцтэй оролцсон доорх нэр бүхий хүмүүс бүгдэд дахин талархал илэрхийлээд нэмэлт 5 оноог бүгдэд өглөө.
Оролцсон оюутнуудын нэрс:
| 1. M.TP11E001 | 11. M.IE11E001 | 21. M.ES10E043 | 31. M.EC11E002 | 41. U.TC11E001 | 51. M.PS11E021 |
| 2. M.ES10E032 | 12. M.IE11E002 | 22. M.ES11E016 | 32. M.EC11E003 | 42. U.TC11E003 | 52. M.EC11E005 |
| 3. M.IE11E004 | 13. M.ES11E002 | 23. M.PS10E027 | 33. M.EC11E004 | 43. M.TD11E011 | 53. U.SC11E002 |
| 4. M.TD11E004 | 14. M.PS11E024 | 24. M.ES11E007 | 34. M.PS11E023 | 44. M.TD11E016 | 54. U.EC11E001 |
| 5. M.ES11E018 | 15. M.AU11E004 | 25. M.EC11E008 | 35. M.ES11E003 | 45. M.HD11E201 | 55. U.IT11E002 |
| 6. M.TD11E003 | 16. M.AU11E008 | 26. M.HD11E202 | 36. M.ES11E004 | 46. U.IT11E003 | |
| 7. M.PS11E001 | 17. M.IE11E003 | 27. M.EQ11E001 | 37. M.PS11E010 | 47. M.TD11E001 | |
| 8. M.AU11E002 | 18. M.IE11E005 | 28. M.ES11E011 | 38. M.PS11E011 | 48. M.PS11E007 | |
| 9. M.TD11E010 | 19. M.MP11E006 | 29. U.IT11E001 | 39. M.ES11E015 | 49. M.TP11E005 | |
| 10. M.TD11E015 | 20. M.TD11E005 | 30. M.EC11E001 | 40. M.MP11E002 | 50. M.TD11E011 |

сайн байна уу? намайг нэмээгүй л байна
сайн б.на уу багшаа би туршилтын чатад ороогүй байна. уул нь тантай холбогдсон доо
За би очоод харъя даа. Одоо онгоцоо хүлээгээд л сууж байна.
сайн байна уу багшаа намайг нэмээгүй байна
минийх алга багшаа
Сайн байна уу багшаа
би өчигдөр чатд холбогдож чадаагүй.
та намайг бүртгэх гээд болохгүй байна гэж байсан.
Ойлголоо. Орсноор авъя.
сайн байна уу? багшаа
өчигдөр чатд орж чадаагүй ч мессенжерээр тантай харьцсан. таны хэлсэнээр төлөвөө yes болгоод төлөөв дээрээ ч кодоо бичсэн тэгээд бүртгэгдээгүй байх юм багшаа
Асуудалгүй. Нэмчихье. Гэхдээ та мэйл явуулаагүй л байна даа. 16-н хүүхэд ерөөсөө холбогдож чадаагүй. Зэрэг ороод байсан. Тэрэн дотор Та байсан байх. Би сая шинэ мэйл явуулсан авсан уу?