ChatGPT ашиглан хэрхэн сайн бичих вэ?

Эх сурвалж: Using ChatGPT (ChattieG) to write good

Энэхүү нийтлэлийг Австралийн Үндэсний Их Сургуулийн профессор Ингер Мэмбурн бичжээ.

Нэгэн судлаач 3н сарын дотор өгсөн чиглэлтэй холбоотой Сэдвүүдийг судлан дүгнэх даалгавар авч байгаагаар нийтлэл эхэлнэ. Цаашлаад сэдвийн судлагдсан байдлын судалгаа хамгийн хэцүү бас уйтгартай ажил болох тухай өгүүлээд энэхүү уйтгартай ажлыг хялбаршуулахад ChatGPT ашиглаж болохыг дурдана.

Нийтлэгчийн үзэж байгаагаар ХО-г судалгаанд ашиглахыг одоо ч гэсэн олон хүн эсэргүүцдэг ер нь энэ тухай ойлголт маш харилцан адилгүйг дурджээ. Улмаар ХО-г хэрхэн оновчтой ашиглаж болох санаа, туршлагаа бичжээ.

  • Нэгтгэн дүгнэх. Их хэмжээний файлыг уншиж нэтгэх нь нүд чилээсэн амаргүй ажил тул үүнийг ХО-д даатгаж болно.
  • Дөнгөж эхэлж байгаа эмх замбараагүй санаа, эсвэл тэмдэглэлийг цэгцлэн ХЭРЭГЦЭЭТЭЙ зүйл болгоход ашиглах
  • Өөрийнхөө хийсэн зүйлийг сайжруулахад ашиглах. Сул үгүүдийг устгах, оновчтой үйл үг ашиглах, холбоос үгнүүдээ сайжруулах гэх мэт.

Анхааруулга: Хадмал орчуулга биг 🙂

Товч дүгнэлт: Энэхүү богино нийтлэл нь Судлаач багш бид нарт ХО-г ашиглах нь зөв шүү гэж сануулж байгаа бололтой. Хөнгөвчилж болох ажлуудаа ХО-г ашиглаад хийхэд ёс зүй зөрчөөд байгаа юм байхгүй гэж аль 3н жилийн өмнө Австралийн профессор бичиж нийтэлжээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>