Хиймэл оюуны хэрэглээг улс орнууд хэрхэн харж байна вэ?

The 74 төрийн бус мэдээний байгууллага нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх наснаас эхлүүлээд коллеж төгсөж ажлын байртай болтол бүх орон зайг хамарсан мэдээ мэдээллийг түгээж байдаг.

Энэхүү байгууллагын вэб сайт дээр 2023 оны 8-р сарын 7д  хэвлэгдсэн: “Shockwaves & Innovations: How Nations Worldwide Are Dealing with AI in Education” өгүүллээс гол санааг хөрвүүлэн энд хүргэж байна.

ХО тэр тусмаа “generative AI” бүтээгч ХО АНУ-н сургуулиудад өргөнөөр нэвтэрч эхлээд байна. Оюутан сурагчид ХО-г ашиглан хуулбарлах нь ихсэж үүнтэй холбоотойгоор ХО-ны хэрэглээний тухай дүрэм журмууд шинээр гарч байгаа нь АНУ-н боловсролд ХО-ны хэрэглээг хязгаарлахад хүргэж байна.

Бусад улс орнууд энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол? ХО–н сургалтанд, боловсролд ашиглаж байгаа бусдын шийдлүүдээс АНУ-н сургуулиуд суралцаж болох юм.

ХО-г бие даасан сургалт, хэлний хичээлүүдийн чанарыг ахиулахад, багш нарын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэгт бусад орнууд ашиглаж эхэлсэн тухайгаа нийтэд мэдээлж эхэлсэн байна. Зарим улс орнууд багш нараа ХО ашиглах тал дээр сургаж, оюутан сурагчид технологийн хөгжлийг ашиглахыг зөвшөөрч болох сургалтын хөтөлбөрүүд хөгжүүлж эхэлсэн байна.

Сингапур улс “Ухаалаг үндэстэн” бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ боллогын хүрээнд 2030 он гэхэд судалгаа, засаглал болон үйлдвэрлэлийг нэгтгэсэн тэргүүлэгч орон болох зорилго тавьжээ. Оюутан бүрийн өөрсдийн эрэлт хэрэгцээнд таарсан сургалтыг явуулж боловсролыг хүртээх боломжийг багш нарт олгоход нь туслах аж. Оюутан бүрт таарсан зөвөлгөөг өгөх, тэднийг сэдээх, үнэлгээ дүн өгөх процессийг автоматжуулах зэрэгт ХО-г ашиглахыг зөвшөөрч байгаа бөгөөд машин сургалтын систем нь оюутан бүр сургалтын материалтай хэрхэн ажиллаж байгааг, ангидаа ямар сурч байгааг ажиглах боломжтой болох аж.

Өмнөд Солонгос улс оюутнуудын сурах арга барилд тохирсон, оюутан бүрийн боловсролын зэрэгт таарсан гэрийн даалгаврыг боловсруулдаг ХО бүхий системийг бий болгожээ. Хүүхэд бүр хувийн ХО сургагчтай байж, онлайн сургалтыг авч болох бөгөөд энэ нь багшийг хүүхдийн сэтгэл зүй дээр ажиллахад илүү цаг гаргаж өгөх, тулж ажиллахад дөхөмтэй болгож байгаа аж. Тус улсын Боловсролын сайдын хэлж байгаагаар энэ бодлого нь улсын сургуудлиудад зохих өөрчлөлтийг хийх боломжийг олгож өгөх бөгөөд алсдаа дүнг жилийн эцсийн шалгалт биш явцын жижиг шалгалтуудаар тооцдог болох аж.

Энэтхэгт Embibe компани ХО-г математик болон бусад ШУ-ний хичээлүүдэд ашиглаж эхэлжээ. Оюутнууд сурах бичигт байгаа агуулгыг татаж оруулахад тухайн программ өгсөн агуулгыг 3н хэмжээсээр харуулж оюутныг хичээлээ ойлгоход дэм болох аж. Мөн Энэхтхэг улсад оюутаны сургалтын амжилт ямар байхыг урьдчилан таамаглахад ХО-г ашиглаж эхэлсэн байна.

Боловсролын системийн чанараараа тэргүүлэгч Финлянд улс нийт иргэдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн төлбөргүй онлайн сургалтуудыг өргөнөөр эхлүүлжээ. Ихэнх сургуулиуд ViLLE сургалтын программыг ашиглан багш сурагчдад зөвөлгөө санамжийг шуурхай өгч эхлээд байна.

Хятад улс боловсролд чиглэсэн ХО-ны бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Squirrel ХО бүхий систем нь стандарт шалгалтуудад сайн бэлтгэх боломжийг олгодог нь эцэг эх, хүүхдүүд хичээсний дүнд ахих боломжийг олгодог байна.

Япон улс бодлогын бичиг баримтаа боловсруулж зарим сургуулиудад хэрэгжүүлж эхлэхээр сонгоод байна.

АНУ-н хувьд бодлогын бичиг баримтууд боловсруулагдан гарч байгаа ч дээрх орнууд болоод Европын холбооны орнуудтай харьцуулахад оройтож байна. ХО дээр суурилсан бие даасан сургалтын хэлбэрийг дэмжих цаг нь болжээ. Цаашдаа Khanmigo мэт хэлбэрийг сургалтуудыг дэмжин түгээж, ХО-г боловсролд өргөнөөр ашиглах зөв юм.

Тодруулга: Дээрх орчуулга нь хадмал орчуулга биш болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Robin Lake, Shockwaves & Innovations: How Nations Worldwide Are Dealing with AI in Education

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>