Гурван эгчтэй байлаа…

Гурван сайхан эгчийн минь нэг нь Хүний их Эмч байсан юм. Тэр болгон хүний мөрөөдөөд элсэж чаддаггүй байсан сургуульд өөрийн чадлаар орж эмч хэмээх нарийн мэргэжлийг эзэмшижсэн аргагүй л хүний төлөө төрсөн нэгэн байсан билээ. Ах дүүсийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тийм л сайхан сэтгэлтэй бүсгүй байсан юм, миний эгч.
Хүний үздэгийг үзэж, хорвоог танья гэж нутгаа орхио бизээ. Хүний энэ нутагт насаа барахын чинээ санаагүй биз муу эгч минь. Энэ тэтгэлэгт сонгогдож тэнцсэн хариу сонсоод эгчтэйгээ ойрхон нэг жил ч гэхнээ байх нь гэж мөн ч их баярлаж байсан сан. Тэгээд биднийгээ цэл залуугаар орхиод явчих юм чинээ яахин санах билээ. Тийм хурдан муудчих нь чинээ санаагүй, онош нь тодорсон дор нь нисээд ирээгүй, охиныг тань, зээг тань уулзуулж чадаагүй өөрийгөө зүхсээр л сууна даа… Муу дүү чинь. Уйлаад, уйлаад уулзаж болдог сон бол ус мөрөн болтол уйлахад ч бэлэн байна, харамсаж гэмшсэнээр эргүүлж болдог бол хар толгойгоо өгөөд ч гэхнээ таныгаа эргүүлээд авчирмаар байна. Энэ хорвоо ямар хатуу юм бэ? Яалаа гэж таныг минь ийм эрт тийм хурдан авч одно вэ? Ядаж нэг сар, нэлээн хэдэн сар хүлээж болоогүй юм болов уу?
Би яагаад ингэж дандаа хоцорч ухаардаг юм бэ? Би ийм хувиа хичээсэн хүн үү? Дахиж ингэж харамсахгүйн төлөө одоо би цаашдаа яах ёстой вэ? Шаналаад байгаа сэтгэлийг юугаар тайтгаруулах вэ? Сайхан эгчийнхээ араас харамсан гашуудах гунигаа би яаж тогтоох вэ?
Хайрынхаа төлөө, Ханийнхаа төлөө
Харийг зорьсон, Та минь буруугүй ээ
Харин дуудсан дор чинь ирээгүй
Хар амиа бодсон дүү чинь буруутай шүү
Уучлаарай миний эгч
Удаж хоцорсон дүүгээ өршөөгөөрэй
Ухаарал үлдээсэн таны минь зам
Улам ихийг надад ойлгуулсан шүү
Буян хийж байна гэж
Бусдад би өргөл өргөхгүй ээ
Бултайж хоцорсон охин үр зээ 2-г чинь харин
Буурал хорвоод түшиж явъя даа дүү нь…
Тандаа маш их хайртай байсан шүү. Та минь шамбалын оронд нирваан дүрийг олж амар амгалан нойрсоорой. Үлдэж хоцорсон бид чинь цагаа болтол хорвоогийн тоосыг чадлаараа хөдөлгөж явах болноо…

11 comments to Гурван эгчтэй байлаа…

  • hash

    үнэхээр хармасалтай. Үүрдийн хагацал гэдэг бол үнэхээр аймшиг юм. Найз нь үнэхээр өөрөө ойр дотны хүмүүсээ алдаж, амьдралын хатуу хүтүүг үзсэнгүй, зүгээр ойр тойрны юмыг л зовлон мэтээр ойлгож байсан юм байна лээ. Одоо өөр өнцгөөс харахыг оролддог болсоон. Бас нэг хүнийг үнэхээр зувүүцээд үхчих болоосой гэж хүртэл боддог бсан. Тэнэг вмаа муу найз нь

    • GK

      Амьдрал гэдэг адармаатай эд. Бид энд богинохоон зуур байх гэж ирэхдээ их юм үзэх юм даа гэж би хааяа боддог. Нас одоо бас хэлтийх тал руугаа явж байна. Насны залууд юмны нарийн учрыг олж амжилгүй биеэр туулж ухаарах гэж явсаар хүний хорвоо дуусдаг бололтой. Одоо найз нь үлдсэн 2 эгч, ганц ахыгаа дотроо их хайрлавч бас л санаагаараа тус дэм болж чадахгүй явна даа. Өөрийнхөө амьдралд түүртсээр таарах юм.
      Хэн нэгний талаар тэгэж бодсон бол чиний буруу гэж юу байхав дээ. Тэр хүн тэгэж бодохоор юм хийсэн байж таараа. Гэхдээ болбол хүнд битгий тэгтлээ гомдож байгаарай. Гомдох сэтгэл өөрийг чинь л иднэ. Тэр хүн чиний сэтгэлийг тэгтлээ шархлуулсанаа мэдэхгүй учир эргэж ирж сэтгэлийг чинь засах нэг ч үг хэлэхгүй, нэг ч л үйлдэл хийхгүй. Иймд гомдох, хорсох, гуних, гутах зэрэг сэтгэлийн уруу бодлыг аль болох хурдан өөрөөсөө зайлуулж байх нь дээр гэж би боддог. Хорвоо хэдий хатуу ч бас их олон өнгөтэй баялаг шүү дээ.

  • ...............

    Таньтай нэг уулзаад дотроо онгойтол уйлмаар л байна. Даанч боломж гарахгүй юм. Таныг яваад ирэхэд арай дээр болсон байна байх тгд тухтай уулзана. Уулзахгүй холбоо барихгүй байгаад уучлаарай багшаа.

  • ...............

    Амьдрал үнэхээр хатуу. Дэндүү хатуу. Эхээс би 2уулаа байсан. Харин одоо ганцаараа. Хайрт ганц дүүг минь аваад явсан тэр л өдөр үнэхээр муухай. Яаж ч шаналж уйлж гашуудаад ч эргээд босоод ирэхгүй болхоор яалтай ч билээ. Одоо хүртэл нулимсаа урсган санагалзан сууна. Оюутан болоод 3н жил олигтой хамт байж чадалгүй байж байгаад энэ жилээс л дүү минь оюутан болж хамт байх нь гэж баярлаж байтал тэр нэг хар өдөр гайгаар миний ганц хайртай дүүг минь аваад одсон. Тэр өдрөөс миний бараг бүх л зорилго өөрчлөгдөж миний ертөнцийг харах үзэл өөрчлөгдсөн. Хүн яах гэж амьдардаг юм бэ? Ажил явдалын үеэр дүүгийнхээ бичсэн нэг зохион бичлэгийг уншиж байхад “Аз жаргалаар дүүрэн халуун ам бүлээрээ л амьдарч байвал гуйлгачин байсан ч яахав” гэсэн утгатай юм бичсэн байсан. Үнэхээр л үнэн үг. Мөнгө бол згр л цаас. Харин хүн мөнгөөр биш хүнээрээ л дутдаг. “Амьддаа бие биенээ хайрла” гэж үнэхээр агуу үгний үнэ цэнийг эрт ойлгосон бол арай л их цагийг муу дүүдээ зарцуулж хамт байх байсан байхдаа гэж харуусах юм даа.

    • GK

      Амьдралын хамгийн хэцүү зүйл бол хагацал гэж би боддог. Ийм хэцүү давааг давах ёстой болсон шавь чамдаа сэтгэлээ чанга барь даа гэж хэлмээр байна. Чи зөв боджээ. Уйлаад, гутраад, гансраад юу ч эргэхгүй. Чи одоо аав ээжийгээ бодож хичнээн хэцүү байсан ч улам сайн хүү байж улам сайн явах хэрэгтэй. Чи тэгэж чаднаа. Германд байсан өдрүүдэд чи багшдаа их нэмэр болж хичнээн хүмүүжилтэй алсыг харсан хүү болохоо харуулсан. Ил хэлээгүй хэдий ч чамайг авч явсандаа би баяртай байсаан. Одоо битгий их санаагаар уна даа. Бодоод байхаар хэцүү байдаг. Харамсаад байхаар улам гутраад байдаг юм. Амьдрал намайг туршиж байна. Би одоо яах ёстой вэ? гэж бод. Алдсан цагаа аав ээжтэйгээ хайртай хүмүүстэйгээ хамт байж нөх. Сайн сайхан үгийг хайртай хүмүүсээсээ битгий харамла. Өөртөө цаг гарга. Тэгээд тэргүүнээ өргөн алсыг харж бодсон санасанаа бүтээж яваарай.

  • Sainaa

    bagsha gunee emgenel ilerhilye. bi ch bs adilhan 3n egchte. eej maani 1jilin umnu nasan ud blsn nadad ch gsn ingj gomdoj uuriguu burutgah ue bsn. ghde mini nulimsig harad dagaj uilah aawiga harad bi dotro mash ih shanalj dotro uilj bsn ingle gd erged irdegguin haramsaltai. horwoo gdg uneher hatu yum bnle. times setgelin ih tenhete bgara bagsha tani ene harussan bichlegig unshad setgele huwaltsahgui bj chadahguin tand yamar hetsu bgag mederch nulims unagan sundaa. ta egchinhe urgeljlel ni shu bagsha. setgelin ih tenhete bgarai.

  • Sarantuya

    Setegldee tsag vrgelj tanii zuwulguug sanaj yawnaa. bi bvhnii tuluu ilvv ih syrch bolowsorch amjiltaar dvvren amidarna gedegtee itgej bn . tanid ih bayarllaa

  • Sarantuya

    BAgshiinhaa gashyydsan setgelees jaahan ch boltygai hywaltsahiig hvsej bn . bi ch bas 3 egchtei hediigeer tanii tyylsan shanalliig tyylaigvi ch nadad bas byatshan shananlal bdag manaig jaahan bhad minii egch namaig awrah gej bgaad bytsalsan halyyn ysand huluuruu ynasan udiig hvrtel emegtei hvn shig huluu gargaj saihan gytal hywtsas umsch yawj chaddaggvi ene bvgdiig harahdaa uuriiguu tsag vrgelj tsvhej amidardag. Gehdee baghsaa haramsal, setegliin shanalal gedeg hvnd myy zvil bas zygyyhan uwching l awchirdag gej manai byasalgiin bagsh heldgiin. Ta bitgii shanalaa tani shig erdem bolowsrol undur hvn uwduj bolohgvi tani medleg olon olon hvnd heregtei tani shig hvn boloh mash hetsvv gej bodoj bn. Tanid byryy baihgvi ene tanii byryy bish gej bodoj bn tanii egch taniig ingej shanalj bgag deed tengeres haraad setgel ni ih shanalah bolnoo. setegliin dem yragshaa bagshaa

    • GK

      Сэтгэлийн минь шаналалыг ойлгон өөрийн бодлоо хуваалцсанд баярлалаа. Сайхан зөвөлгөө өгчээ. Бодож явнаа. Үнэн үг зүрхэнд хүрдэг юм. Та ч гэсэн өөрийгөө битгий зүх дээ. Эгч чинь амьд сэрүүн байна. Сайхан явж миний аварсан дүү минь ийм явна гээд түлэнхий хөлөө мартаад гүйтэл нь гялалзаж амьдраарай. Бүсгүй улс санаа бодлоо нээлттэй хуваалцах шиг нандин юм үгүй. Сэтгэлийн том дэм өгсөнд баярлалаа.

Leave a Reply to Sarantuya

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>