Шинэ он – 2012

Билэгдэлийн ухааныг амьдралдаа мөрдлөг болгодог Ард түмэн билээ бид. Иймээс би 2012 оны 1-р сарын 1-ны өдрийг блогтоо шинэ бичлэг нэмэн эхлэхээр сууж байна.
Юуны өмнө үүнийг уншиж байгаа Эрхэм Танд гарч байгаа шинэ оны Халуун мэнд дэвшүүлж эрүүл энхийн дээдийг ерөөе!
Олон хүмүүс элдэвээр ярьж ихээхэн хүлээсэн 2012 он нэгэнтээ эхэллээ. Сайн, муу олон зүйлийн тухай яригдаж байгаа энэ он ямар байх бол гэсэн бодол миний ч сэтгэлд уяатай байна. Хэдийгээр дэлхийн олон мэргэн зөнчид таагүй зөгнөл олныг хэлсэн ч бид түүнийг биеэрээ туулах, үнэн эсэхийг үзэх хувьтай төрсөн бололтой. Өглөө бүрийг сайхан бодол, халуун дулаан уур амьсгалаар гэртээ эхлүүлэх гэж мэрийдэг миний хувьд өнөө өглөөг Монгол улсынхаа хэмжээнд айл болгон шинэ сайхан итгэл, мөрөөдөлтэйгээр, бүгд баяр баясгалантай эхэлсэн байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн сууна. Энэ бичлэгийг уншиж байгаа Таныг ч гэсэн ингэж өглөөгөө эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Хэрэв гэртээ байж, инээмсэглэн угтаж чадаагүй бол маргааш дахиад эхлэх боломж бий шүү.
Шинэ он гэдэг нэг л сэтгэл хөдлөм баяр байдаг. Бүх юмыг шинээр, үнэхээр цоо шинээр эхэлж болох мэт санагддаг. Тийм ч учраас өнгөрсөн бүхнээ хуучин онтойгоо хамт үдэн өнгөрөөж харин шинэ санаа, шинэ тэмүүлэл рүүгээ эргэж харалгүйгээр алхахыг хичээдэг. Та ч гэсэн бас тэгээрэй. Хуучин он улиран одлоо. Хуучин онтой хамт амжуулаагүй, бүтээгүй, таагүй бүхэн ард хоцорч харин Таны өмнө амьдралын тань нэгэн шинэ цагаан хуудас дэлгэгдлээ. Үзгээ аван энэхүү хуудсан дээр энэ оныхоо түүхээ бичиж эхлэхээс өмнө өнөөдөр та өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж, энэ ондоо юу хийх, хэрхэн ажиллах, амьдрах талаараа тухтай нэг бодоод аваарай. Бидний амьдралын түүх бичдэг дэвтэрийн цаас маань дэндүү эмзэг учир нэгэнт бичигдсэн зүйлийг баллах, дахин өөр өнгөөр бичих тийм ч хялбар байдаггүйг санаж шинэ ондоо шинэ түүхээ зөвхөн сайхан үйл явдлуудаар баян байлгах уран ухаан, уудам санаагаар өдрөө эхлээрэй.
Танд болон таны гэр бүлд гарч буй ирж буй Луу жилийн мэндийг хүргэж 2012 ондоо амжилт бүтээлээр арвин их байх өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Алсад зурайн харагдах талын энэ зам
Амьдралын тань шинэ эхлэлийг зөгнөх болтугай!
Алтан шаргал өнгөөр ногоон тал дундуур зурайж
Амжиж хүрэх газар бүрт тань саадгүй хүргэх болтугай!

6 comments to Шинэ он – 2012

  • G.Bat-Erdene

    bagshiin eruul bat orshig. tand bas amjilt shine onii mend

  • Meercat
    .

    Meercat family

    The Meercat family is wishing everybody a Happy New Year!

  • baaska

    Hairt bagshdaa shine onii mend hurgie, tandaa ajliin undur amjilt ene horwoogiin gerel geegeetei buhniig husie. Ta mine uneheer bidnii baharhal yum shuu.

    • GK

      Баярлалаа. Чамд ч гэсэн ирж буй ондоо хүссэн бүхнээ гүйцээж ямагт сэтгэл өөдрөг явахыг хүсэн ерөөе!

  • GK

    Баярлалаа, шавьдаа баярлалаа. Та нарынхаа энэ их итгэл хүндлэлээр багш нь үргэлж цэнэглэгдэж, тэр эрчээрээ бүгдийг амжуулж явдаг шүү. Хамгийн эхний бичлэгийг минь бүрэн дуусаагүй байхад сэтгэгдэл үлдээсэн эртэч шувуухай, эрхэм шавь чамдаа Шинэ оны мэндийг хүргэж, тоон ертөнцийн жинхэнэ эзэн болж, өөрийнхөө болоод эх орныхоо нэрийг энэ уудам зайд дуурсгаж явахыг хүсэн ерөөе!

  • badamaa

    шинэ оны мэндийг чинь сэтгэлээсээ хүргье. Багш тандаа ажлын өндөрөөс өндөр амжилт хүсье.Таниараа үргэлж бахархаж хүндэлж явдаг шүү.

Leave a Reply to G.Bat-Erdene

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>