Улс орны хөгжилд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй үүрэг гүйцэтгэдэг цаг нэгэнт ирсэн ч олон оронд хүйсээр ялгаварлан үзэх асуудал хэвээр байна. Үүний эсрэг эмэгтэйчүүд нэгдэн тэмцэж байгаагийн нэгэн жишээ бол Өмнөд Африкийн инженер эмэгтэйчүүдийн нийгэмлэг юм.
Та энд дарж тухайн нийгэмлэгийн вэб сайтад зочилж болох бөгөөд бүх агуулга нь англи дээр байгаа нь бас нэгийг өгүүлэх мэт.
Тэр их хэцүү оронд төрсөн ч шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах гэж мэрийн ажиллаж байгаа Африк эмэгтэйчүүдээс манай Монгол эмэгтэйчүүд огт дутах зүйлгүй хэмээн би ойлгоном.
Охидуудыг дунд сургуулиас нь инженерийн боловсрол хичнээн чухал болохыг ойлгуулан улмаар тэр мэргэжлийг эзэмших, тэр мэргэжлээрээ ажиллах, судалгаа хийхэд нь анхаарал тавин дэмждэг их системтэй ажилладаг нь энэ сайтнаас харагдаж байна. Манай ижил төстэй байгууллагууд үүнээс санаа аван ажлаа улам сайн хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн талыг эзэлсэн Чингисийн голомтыг сахин үлдсэн Монгол бүсгүйчүүд зөвхөн гэртээ ихийг амжуулаад зогсохгүй улс эх орныхоо хөгжилд ч гэсэн маш их зүйлийг амжуулах чадвартай гэдэгт би итгэж явдаг.
Бүсгүйчүүл ээ, Бие биенээ дэмжицгээе, хүчээ нэгтэцгээе, Бид бүхнийг чадна шүү!
Recent Comments