Та 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005 онд төрсөн бол тахиа жилтэн. Тахиануудад луу жил тун ээлтэй байх бөгөөд ажлаасаа илүүтэй өөртөө цагийг зарцуулах, олон жилийн төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлнэ. Өөрчлөлт оны эхний хагаст хийгдэж, Луу жилийн төгсгөл дээр хувийнхаа амлалт ажлыг дуусгаж үр дүнг нь үзнэ. Хэн нэгэнтэй өрсөлдөх нь тахианы араншин. Гэсэн хэдий ч цаг хугацааны уртад бүгдийг ойлгоно. Ээлээ өгч байгаа луу жилд ажил албан дээр дэвших мөнгө санхүүгийн хувьд нээлттэй ашигтай саналууд орж ирнэ. Залуу тахиа жилтнүүд хөрөнгө мөнгөнөөс илүүтэй боловсролдоо анхаарчөөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ он таны хувьд сайхан жил гарч байна.
1909,1969 шороон тахиа жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1921, 1981 оны төмөр тахиа жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүухэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1933, 1993 оны усан тахиа жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1945, 2005 оны модон тахиа жилтнуүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хйшиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь, Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1957 оны гал тахиа жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дуүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
Source: http://www.24tsag.mn
Recent Comments