2012 оны зурхай – Гахай

1995, 1971, 1959, 1935, 1923 оы гахай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995, 1935 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1923 оны гахай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эмэгтэйчүүд болон 1959 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1935 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1983, 1947, 1911 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1995, 1971, 1935, 1923 оы гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошй аль нэгийг хийлгэж засаарай. 1971, 1935 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.

Source: http://www.24tsag.mn

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>