Бельги улсын Антверпен хот (source or map: http://en.wikipedia.org/wiki/Antwerp). 500 мянга орчим хүн амтай. Бельги улсдаа Брюселлийн дараа ордог хоёр дахь том хот. Европдоо 2-рт ордог том боомт хот. Ант гэдэг нь гар гэсэн үг. Верпен гэдэг нь шидэх гэсэн утгатай үг ажээ. Эрт дээр цагийн нэгэн домогтой холбоотой нэр бөгөөд Шидэгдсэн гар гэсэн утгатай. Энэ утгыг нь илтгэсэн гарны баримал хотынх нь төв гудамжинд байдаг.
Эрт дээр цагт нэгэн харгис аврага биетэн энд амьдран суудаг байсан бөгөөд өөрт нь төлбөр төлөөгүй далайчид болоод наймаачидын гарыг таслан шиддэг байсан ажээ. Иймээс хотыг Шидэгдсэн гар хэмээн нэрлэсэн бөгөөд домгоор бол эцсийн эцэст хорон санаатыг Римийн цэрэг Салвиус Брабо ялан дийлж өөрийнх нь гарыг таслан Шельд мөрөнд шидэж орхисон гэнэ.
Олон үндэстэн хольхисон хуучны сайхан барилга ихтэй хөл хөдөлгөөнтэй хот байлаа. Алмааз эрдэнийн гудмаараа дэлхийд алдартай гэнэ. Маш олон алмааз эрдэнэ болон алтны дэлгүүртэй. Мөн галт тэрэгний буудал нь том бөгөөд сайхан барилга байгууламжтай.
Husel muruudul bueleh boltugai
yamar goyo yum ve ochij uzeh yumsan
Санаж явбал нэг өдөр бүтнэ дээ, хүсэл мөрөөдөл.