Охиныг маань Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учир ээждээ зориулж шүлэг бич, гэсэн даалгавар багш нь өгчээ. Тэгээд ах нь дүүдээ туслан шүлгийг нь зохиож өгсөнийг аав нь надад илгээсэн байна. ЭЭЖЭЭ БИ ТАНД ХАЙРТАЙ гэж доош нь цувуулж бичсэнээ л зохиочихсон гээд аав нь их гайхаж байна лээ… Би ч их баяртай байна аа, шүлэг бэлгэнд аваад.
Шүлгийг уншихад өөрийн эрхгүй сэтгэл догдолж, хамар шархиран, уярч байв би. Миний бяцхан үрс хүн болж л байгаа юм даа… гэсэн бодол толгойд зурсхийж хүүгээрээ бахархах, хүүдээ талархах сэтгэл төрсөн юм. Хүүхдүүдээсээ авсан том бэлэгээ блогийн Зочидтойгоо хуваалцъя гэж шийдээд энд тавьж байна. Таалан уншина уу!
Сайхан ээждээ
Оюунбатын Гантогоо. “Гёте” сургууль. 7а анги 12 нас.
Minii duu nar ch aaw eejiigee duuraisan mundag uhaantai huuhduud shuu. Ijiidee zoriulaad iim shan shuleg bichdeg mundag bnaa. Iim uhaalag mundag huuhduud toruulsen egchdee bayar hurgiy.
Сэтгэлээс нь гарсан үг бололтой юм л даа. Тэгээд л энгийн ч гэсэн сайхан сонсогдоод байгаа байх. Тайлбар үлдээсэнд баярлалаа.
Estoi saihan bas unen ugtei shuleg bna. Bi ch bas ooroo eh hun bolhoor minii setgel ih uyarlaa.
Тийм ээ. Аргагүй л хүүхдийн гэнэн бас ил цагаан сэтгэлээр бичсэн нь мэдрэгдээд байгаа юм.
Гоё шүлэг байна
Баярлалаа. Тийм шүү.
хөөрхөн бичсэн байна. Ээжийн авъяас байнаа. Баяр хүргэе.
Баярлалаа. Мартаар сайхан баярлаарай.