Хүний амьдрал санаандгүй зүйлээр дүүрэн байх ажээ. АНУ-н анхны өнгөт арьст ерөнхийлөгч Брак Обаматай хөөрөлдөж зогсох юм чинээ санасангүй…
Обама тарган сайхан хаваржиж байна гэнэ. Манай ерөнхийлөгчийн бие лагшинг бас асууж байна лээ. Бүх Монголчуудад мэнд хүргээрэй гээд бидэнд их хайртай гэж байна лээ шүү! Яагаад гэвэл ихэнх нь өөр шиг нь “боровтор” арьстай гэнэ лээ.
Бид 2 Берлинд таараад аа. Тэнд нэг байшин дотор хөөрхий ингээд л хэн над дээр ирж жаахан ч гэхнээ ярих нь вэ? гээд хүлээгээд л инээгээд л зогсож байдаг юм билээ…
За та одоо бараг таагаа биз дээ. Герман улсын Да хүрээнд болсон олон улсын хуралд оролцохдоо алдарт хатагтай Туссейн лаан барималын музейн Берлин дэх хувилбараар орж үзсэн хэрэг. Тэнд бидний мэдэх олон алдартангуудыг дуурайлган хийж тавьсан байсан нь зарим нь их л адилхан харагдаж байна лээ. Дахиад л миний толгойд манай мөнгөтэй хөрөнгөтэй баян хүмүүс эсвэл нөгөө 76 ичихгүй 76 тэрбум төгрөг идэж байхаар ийм юм хийж тавьбал Монголд ирэх гадаадыханд мөн манайханд өөрсөдөд нь ч гэсэн нэг орж байх музей нэмэгдэнэ дээ хэмээн бодлоо. Одоо л нээрэн баян болмоор санагдаад байна аа. Их баян болж эх орондоо олон зүйлийг хиймээр байна. Мэдлэгтэй байлаа ч хийж чадахгүй байгаа олон сайхан зүйлээ мөнгө ихтэй болоод эсвэл мэдэл ихтэй болоод хиймээр байна.
Бурхан минь надад туслаарай. Би баян, эрх мэдэлтэй болж эх орондоо олон сайхан зүйлийг хийж бүтээмээр байна. Залуучууд аа, та бүхэн бүгд ингэж мөрөөдвөл хүсэл мөрөөдөлдөө хүрч Монголдоо нэрээ гаргасан, түүхэнд мөрөө үлдээсэн зүйлийг бүтээх, хийх цаг нас байна шүү! Обама тэгэж байна лээ… ккк
taniig hundelj yawdag shu uneheer tanii husel moroodol biyleed eh orondoo olon shan zuiliig hiij buteegerei nadad ch gesn murudul bii odoo bi ooriin gesn ajiltai bolson ajiliin hajuugaar surna gdg bas amar yum bish yumaa bagshaa hicheel taslah yawdal ih garah yum gehdee zaluu hun uchraas bugdiig hiij chadna bagshdaa hairtai shuu urmiig tani hugalj bsan bol uuchlaarai SHUTIS-iin EHIS-iin KT-3r kursiin oyutan Ts.Ganbaatar.
Сайн байна уу? Ганбаатар аа, Өөртөө хүсэл мөрөөдөлтэй болж алсыг ширтэн аялж яваа бол маш сайн байна. Мөрөөдөл биелдэг юм шүү. Үүнд бат итгээрэй. Гэхдээ мөрөөдлөө биелээсэй гээд тэнгэр ширтээд суугаад байх биш түүндээ хүрэхийн тулд алхам алхамаар ахьсан зүйлүүдийг тогтмол хийж үр дүнгээ харж баясч байх нь бас чухал. Шавьдаа гомддог багш гэж хаа байхав дээ. Би санаа бодлоо шууд хэлээд тэнд нь орхихыг хичээж амьдардаг. Бүх шавь нараа хүсэл мөрөөдөлтэй байж сайн сайхан яваасай гэж боддог. Урмын сайхан үгээр шагнасанд баярлалаа. Шавиараа хүндлүүлж явах шиг дээд шагнал багш хүнд үгүй шүү дээ. Амжилттай сураад сайхан өөдрөг яваарай!!!
Tiim shuu, hun husch jbbal butgeg gedeg saihan ug baidag biz dee. Tanii ene saihan husel bieleed ih zuiliig eh orondoo hiih boltugai gej erooe!
Баярлалаа. Би баяжаад Монголдоо олон сайхан зүйл бүтээнээ. Ерөөлөөр болог!!!