Эр цэргийн баяраар
Ээждээ биш аавдаа баяр хүргэ!
Энэнээс өөр эрчүүдийн баяр үгүй учир
Энэ үеэр л аавдаа баяр хүргэ!
Хэдий эрчүүд хатуу ч гэсэн
Хүндэтгэж тэдэнтэй эелдэг харьц
Энгийн нэгэн цэрэг ч
Эрэлхэг баатар офицер ч
Анд нөхөр найздаа ч
Аав ах дүүдээ ч
Эр цэргийн баярын мэнд хүргэе!!!
Эр цэргийн баярын мэнд гэж
Аавдаа би хэлж амжаагүй ч
Энэ бичсэн шүлгээрээ
Аавдаа би хэлж амжинаа!
Хүү О.Гантогоогоос 2012 оны 3-р сарын 18
Recent Comments