Easter Bunny

Easter хэмээн нэрлэгддэг Европын орнуудад тэмдэглэдэг бас нэгэн баярын өдрүүд энд болж байна. Бурханы хүү цовдлогдоод улмаар эргэж амилан тэнгэр рүү буцсан гэх энэ өдрүүдэд Easter Bunny хэмээн нэрлэдэг урт чихтэй туулай ирж өндөг нууж орхидог гэсэн домгоор бие биендээ өндгөн хэлбэртэй чихэр голцуу бэлэглэн, өндөг чанаж идэж өнгө өнгийн өндөг гадаа модонд өлгөн чимэх юм.
Шүтлэгтэй хэсэг нь сүмд очиж эргэл мөргөл хийдэг юм байна. Сүмд явдаггүй хүмүүс нь голцуу хүүхдүүд багачуулаа баярлуулж өндөг, өндгөн чихэр гадаа цэцэрлэгтээ нууж түүнийг нь хүүхэд багачуул нь хайж олж баяр хөөр болцгооно. Энэ өдрүүдэд тэрхүү урт чихтэй туулай айл болгоныг эргэж тойрдог хэмээн ярьцгаах нь манайхан цагаан сарын битүүний орой Лхам бурхан эх дэлхийд морилдог гэж, түүний унаанд өвс, ус тавьж бэлддэгтэй дөхөөтэй санагдлаа.
Ер нь германчууд баяраа их л зөв боловсон тэмдэглэдэг улсууд юм байна. Баяр болгоноор өгдөг бэлэг тодорхой, иддэг хоол тодорхой, гэрээ чимэглэдэг зүйлс нь тодорхой, тэр өдрүүдээр юу хийх нь тодорхой… Их сонин байгаа биз. Энэ бүхэн нь олон зуун жилийн суурьшмал амьдралтай нь холбоотой хэмээн би ойлгож байгаа. Манай Чингис хаан үүгээр бужигнуулж байх үеэс өмнө аль хэдий нь суурин амьдралд орсон бүх юм нь нэг хэв жаягт багтаж эхэлсэн хүмүүс чинь өдий болтол хөгжих нь аргагүй л юм байна гэж бодоод байгаа шүү.
Энд тавьсан зураг миний өөрийнхөө нүдээр харсан ойн зэрлэг туулай. Энэ их учиртай баяраараа надад харагдах гэж ойгоосоо дэгдэж ирсэнд би их баяртай байна. Ердөө хэдхэн секунд болсон учир гуравхан зураг л авч амжсанаасаа тавилаа. Тэгсэн энэ туулай нь хүмүүст аз авчирдаг гэнээ. Тэгээд надад авчирч өгсөн азаас нь блогийн бүх зочидтойгоо хуваалцахаар шийдсэн юм. Та энэ ондоо аз хиймориор дүүрэн байж санасан бодсон сайхан бүхнээ гүйцэлдүүлж яваарай!

7 comments to Easter Bunny

  • otgoo

    wooow!!! ямар гоё юм бэ? хийморьтой байна шүү манай багш. Бүхий л сайн сайхан зүйлээ хуваалцаж байгаад Баярлалаа. том туулай байна шүү энэ нээрээ. Том том азтай байхана дээ бөөнөөрөө

  • tsetsee

    bayrlalaa bagshaa. tegsen shdee… tanii shn tsagiig awsan. hehe.

  • tsetsee

    bayrlalaa. ene jil ingeed tanias 2 dahi azaa awlaa daa… hehe

    • GK

      Нээрэн тийм ш дээ. Чи чинь олон юманд азтай хийморьтой хүүхэд шүү. Ангиараа салхинд гарахад бас нэг түрүүлээд байсан тал бий бил үү?

  • Амгаланбаатар

    Manai bagsh ch aztai baihiin bndaa aznaasaa huwaaltsaj bgad bayrllaa, ih goy darsan zurag bn shuu ta ch medremjtei yumaa

    • GK

      Хэдхэн секунд болсон. Гар утас сайхан юмаа. Хурдан ажилладаг. Аппарат бол бүтэхгүй ш дээ. Тийм ээ, үнэхээр баяртай байна. Аз, од сайн сайхан бүхнээ шавь нартайгаа хуваахдаа хэзээд баяртай байх болноо. Та нартаа сурлагын өндөр амжилт хүсье!

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>