Шинэ долоо хоног шинэ сайхан мэдээгээр эхлэх шиг таатай юм хаа байх билээ. Иймд блогийн зочидтойгоо өөрийн баярт мэдээгээ хуваалцаж шинэ долоо хоногийг нь урмаар эхлүүлье гэж бодлоо.
Энэ оны 3-р сард миний бие олон улсын хуралд Берлин хотноо оролцсон билээ. 70-н илтгэл 60 гаран орноос ирж тавигдсан бөгөөд цөөн тооны илтгэлийг сонгон сэтгүүлд хэвлэх болсон дотор миний тавьсан илтгэл сонгогдон оржээ. Өнөөдөр би хурлын ерөнхий зохион байгуулагчаас захидал авлаа (“…In order to celebrate the success of the IADIS e-Society 2012 Conference, we are inviting authors of key shortlisted papers to submit a full paper to an edition of 2012 of this journal. We would therefore like to invite you to rework your paper “A MEASURE THEORETICAL EVALUATION MODEL FOR E-LEARNING PROGRAMS” as a full paper, by extending/updating it with new additions, developments and more detail…” – захидалын хэсгээс). Нэмэж засварлаад дахин илгээснээр онолын өгүүлэл маань сэтгүүлд гарахаар болж байна. Хөгжүүлж байгаа шинэ санааг маань дэлхийн эрдэмтэн судлаач нарт хүргэх нэгэн гүүр ийнхүү тавигдаж байгаад би маш их баяртай байнаа.
Та бүхний шинэ долоо хоногт өндрөөс өндөр амжилт хүсье!
bayar hurgeye bagshaa
Баярлалаа.
Bayar hurgey Urnaa bagshaa. Taniaraa baharhdag shuu. Amjilt
Баярлалаа. Хичээнээ.
Баяр хүргэе. Багш аа…
Thank you.
Tanid bayar hurgie, teged zaashdiin chini erdem nomiin ajild ulam ih amjilt husie!
Thanks. Will try best of me.
Баяр хүргье багшаа. Та минь үнэхээр мундаг хүн шүү дахин дахин амжилт Урагшаа.
Баярлалаа. Багш нь хичээнээ.
Баяр хүргье багшаа.
Thanks.