Профессорын семинар болно

“Цахим сургалтын чанарын үнэлгээний өгөгдлийг боловсруулах математик загвар” сэдэвт Профессорын семинар болно. Семинарыг ШУТИС-н ЭХИС-н ЭСПБ-н Профессор, Доктор (PhD) Т.Уранчимэг, Магистр Ц.Мөнхсайхан, Докторант Б.Батшагай нар удирдан явуулна.
Хэлэлцэх асуудал:
1. Үнэлгээний онолын товч түүх
2. Боловсролын үнэлгээний одоо ашиглагдаж байгаа загварууд ба чиг хандлага
3. Цахим сургалтын үнэлгээний онцлогууд
4. Логик бүтцэнд суурилсан цахим сургалтын үнэлгээний шинэ загвар
5. Үнэлгээний өгөгдөлд чанарын болоод тоон боловсруулалт хийх математик загвар
6. Хэрэглээний жишээ – CS701 зайн хичээл
Дээрх асуудлуудыг ярьж танилцуулсаны дараагаар 15 минут асуулт хариулт, 15 минут чөлөөт ярилцлага болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2012 оны 5-р сарын 23
Хаана: ШУТИС, ЭХИС, хичээлийн II байр. 2-516 тоот өрөө
Эхлэх цаг: 16:00
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Асууж тодруулах зүйл байвал, холбоо барих утас:99096369
Цахим хаяг: uranchimeg(at)must.edu.mn, ts_msaihan(at)yahoo.com

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>