2012 оны 7-р сарын 1.
Энэ өдөр миний хувьд амьдралын маань нэгэн түүхт шинэ он эхэлж байгаа өдөр юм. Өмнөх онд авсан тэтгэлэг маань сунгагдан яг энэ өдөр дараагийн 12 сар нь эхэлж байгаа учраас тэр билээ.
Эрдмийн ажлаа дуусган надад итгэл өгөн үр дүн хүлээж суугаа миний хань, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, шавь нар, эрдэмтэн багш нар, хамт олон тэгээд энэхүү боломжийг надад олгож байгаа Schlumberger сангийн эрхэмүүд гээд тоочоод байвал олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх жил юм. Иймд энэ өдөр би эртлэн босч ирсэн газрынхаа хамгийн өндөр уулан дээр гарч эх дэлхий, наран ээж, газар тэнгэр, эх орондоо залбиран ёслов. Эрүүл байж эхэлсэн ажлаа гүйцээх эрч хүч, сэтгэлийн тэнхээ хайрлахыг хүслээ.
Их л юм бодогдож байсан. Юуны төлөө яах гэж яваа билээ ч гэж санагдсан. Гэхдээ би үүнийг хийх ёстой. Дуусгах ёстой. Зөвхөн надад биш миний гэр бүл, цаашлаад хамт олон гээд олон зүйлд эерэгээр нөлөөлөх энэ ажлыг би амжилттай дуусгах ёстой гэж өөртөө хэлсэн.
Надад урам хайрлаарай. Ухаан бас сэтгэлийн тэнхээ нэмээрэй, Зочид минь!
Та бүхний амрыг Герман орноос эрэн мэндчилсэн энэ блогийн Админ болой.
Миний найзын ажил үйлс өндөр байгаад сэтгэлээсээ их баярлаж бахархаж, амжилт хүсье. зунжин, намаржингаа нэтэд орсонгүй. орсонгүй ч гэж дээ, хальт орох боомжууд байлаа. Одоо байнга байна. миний найз зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлж яваад баяр хүргэе. Эрч хүч, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Баярлалаа Хашинаа, танайхан сайн биз дээ. Би 9-н сард Ново хуралд явсан. Сургуулиар хальт ороод л гарсан. Ново сүүлийн 5-н жилд их өөрчлөгдөөгүй байна лээ.
Bagshaa bayr hurgie. Oyun, uhaandaa erdem medleg nemj bgaa tanid amjilt husie.:-)
Хичээнээ. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Erch huch, amjiltaar duuren neg on baih bolnoo Amjilt husie bagshaa.
Thank you very much. Wishing to you all the best, too.
sain bainau ta germanii ali hotod baigaa we tanii blogoor sanaandgvi orood taniar ih baharhlaa yamar saihan olon shawitai yum be.bi bas german ulsad amidardag 9 saraas end ih surguulid surah geed odoo helee uzeed baij baina.tanid undur amjilt husie
Сайн, сайн байна уу? Кемниц хотын Технологийн Их Сургууль дээр судалгаа хийж байгаа. Блогт маань зочилсонд баярлалаа. 20-н жил багшилсан учир шавь нар олоон. Тэд нарынхаа итгэл сэтгэлийн эрч хүчээр өдий яваа гэж боддог. Чиний энэ сэтгэгдэл ч гэсэн надад их урам өгч байна. Баярлалаа. Цаашдын сурлаганд чинь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
Tomoos tom amjilt husii 🙂
Баярлалаа.
bagshdaa amjiltiin deediig erooy. zondo iheer hairlaj hundelj yawdag shuu. oroo oorooroo ta min baharhah heregtei. aliwaa zuilig bugdiig chadna gededt buren integdeg. amjilt bagshaa
Ахадсан сайхан магтаал байна. Баярлалаа. Хичээнээ.
Миний найз чаднаа, чамайг чадна гэдэгт найз нь 100 хувь итгэж байгаа шүү. Чамдаа амжилт хүсээд үргэлж золбоотой, өөдрөг байхыг ерөөж байна.
Итгэл даах гэж мэрийж л явна даа… Эх орныхоо нэрийг бодоод хугацаандаа хамгаалаад дуусгачих юм сан гэж их санаж байна. Бодохоор ч болоод л байна л даа. Яг бичээд ирэхээр бас гараас юм гарах нь ямаргүй л байна. Гэхдээ хичээнээ. Урам нэмсэнд баярлалаа. Чамаас ч гэсэн удахгүй сайхан мэдээ сонсоно хэмээн итгэж байгаа шүү.
Tand amjilt husii. myanga myangan shavi nariin chin umnuus…
Маш их баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсч ихийг сураад түүнийгээ хэрэгжүүлж сайн сайхан явахыг хүсэн ерөөе!
Багшаа та чаднаа амжилт. чадаж ч байгаа миний бодлоор амжилт..
Итгэл хайрлаж урам өгч байгаад баярлалаа. Би хичээнээ.