Гурван сард болсон олон улсын хурлын 70 гаран илтгэл дотроос миний илтгэл сонгогдож нэгэн сэтгүүлд уригдсан билээ. Би ч их баяртай байлаа. Тэгсэн өнөөдөр сэтгүүлийн зөвлөлөөс хариу хүлээн авлаа! Онолоо тайлбарласан хэллэг их тааруу байна гэжээ. Аргагүй л номоор нь биш хараар жаахан хэл сурсаны сул тал одоо илэрч эхэлж байгаа нь энэ бололтой.
Тэгээд одоо судалгааны бүх үр дүнгээ англиар бичнэ гээд байгаа бас… Яана даа. Унаган англи хэлтэй завтай хүн байвал надад туслаач гэж хүсмээр л байна шүү. Бичсэн юмаа уншуулдаг, засуулдаг тийм нэг сайхан сэтгэлтэй зөвлөгчтэй болох юм сан. Хэл сайтай хүмүүст нь надад туслах зав цаг үгүй л байна байх даа.
За хүүхдүүд минь, залуус минь, хэлийг эхнээс нь ултай сайн сураарай даа. Дэмий хар яриа халтар хултар сурчихаад багш шигээ ингэж хатуу шүүмжлэлд навс алгадуулж суух нь хэцүү л байдаг юм байна шүү.
Дээр нь сая Олимпийн алтан медалийн үзүүрээс атгаад алдчихлаа. Төгсцогттойгоо хамт зодоод зодоод Кубын тамирчинд алтаа алдчихав. Аргагүй л бараан өдөр байна даа, өнөөдөр чинь. Гадаа нар ээж байсан ч сэтгэлд жавар хургах өдөр бий гэж алдарт Яруу найрагч нэгэн шүлэглэсэн байдаг сан. Тэр өдөр миний хувьд өнөөдөр болж байна…
Daanch sn tuslaj chadku bolohoor… Ta uuruu chadnaa uurtuu itgeed dahiad neg tsag gargaad suugaad uzeerei!!
Миний сэтгэлийн нэгэн хормын бухимдалыг хуваалцсанд баярлалаа. Зүгээр дээ. Хорвоод ямар ганцхан сэтгүүл байгаа биш. Дахиад үзээд байна өө. Тэр үедээ бол бас гутрав ш дээ. Одоо гайгүй ээ. Хичээнээ.