Өнөөдөр найз бүсгүй маань ингэж хэллээ:
“Би амьдралыг зовох, шаналах, сэтгэлээр унах биш харин таашаал авах, баяр баясгалан бэлэглэх, хуваалцах гэсэн утгаар нь харж амьдрах нь дээр гэж боддог болсон. Гомдоллоод эсвэл шүүмжлээд өөрийгөө болон дэргэдээ байгаа хүмүүсээ бухимдуулах бол явуургүй гэж бодсон” гэж хэлэв.
Санаандгүй солилцсон мөрүүд ч гэхнээ надад ихийг бодууллаа. Бид нээрэн амьдралдаа хэт их хатуу хандаад байдаг юм шигээ. Баяр баясгаланг бэлэглэх, хуваалцах гэдэг үг их таалагдлаа. Би яг үүнийг л хүсэж явдаг шүү дээ. Тэрийгээ бас жаахан мартсан бололтой. Баярлалаа мартсангы минь сануулсанд. Би одоо өөрийгөө болоод дэргэдэх хүмүүсээ шүүмжилж бухимдуулахгүй ээ… 🙂
Баяр баясгаланг бэлэглэж, бас хүн бүрийн баяр баясгаланг хуваалцаж, амьдралаасаа таашаал авч сэтгэл өөдрөг урамтай сайхан байх болноо…
Recent Comments