Эрхэм Магистр оюутнууд аа,
Бие даалтын даалгаврууд бүгд сайт дээр байгаа учир бие даалтуудаа хугацаа хүлээлгүй өгч байж болно гэсний дүнд хэд хэдэн хүүхэд 2-р бие даалтаа илгээсэн байна.
Гэвч дараах нийтлэг дутагдал ажиглагдаж байгааг анхааруулъя.
- Бие даалтын ажлыг хийсэн тайлан маш хангалтгүй.
- Оруулсан командуудаа файл болгон илгээх төдий.
- Зааварт бичсэний дагуу мэйлээ илгээдэггүй.
- Ямар ч агуулга үгүй хоосон мэйл явуулдаг.
- Тайланг хэний ажил болохыг мэдэх боломжгүй ямар ч нэр код тавьдаггүй.
зэрэг дутагдал маш нийтлэг байна.
1-р бие даалтын ажил нь эцсийн дүнд гарч байгаа үр дүн нь тодорхой энгийн даалгавар байсан. 2-р бие даалтаас эхлээд үр дүн нь алхам бүртээ өөрчлөгдөж байгаа зургийн файл дээр хийгдсэн ажил байх ёстой. Иймд өөрийн хийсэн зүйлээ зураг болгон тайлан дотроо оруулж ИЖ БҮРЭН тайлан хийж явуулахыг хүсье!
Мөн бие даалтын мэйлийг илгээхдээ зааврын дагуу илгээх улмаар бие даалтын тайлан дотроо нэр кодоо оруулахыг сануулж байна. Зайнаас суралцахын нэг онцлог бол суралцагч нь зааварлан удирдаж байгаа хүний зааврыг сайн ойлгож мэйл даалгавар, илгээж буй файлаа заасан байдлаар нь хугацаанд нь илгээж байх билээ. Энэ бүх соёл журмыг сурсанаар та алсдаа онлайн хэлбэрээр өргөдөл бөглөх, гадаад дотоодын түншүүддээ тайлан бичиж илгээх арга аргачлалд давхар суралцах юм.
Алба ажлаа зайнаас удирддаг хүмүүс нь цаг зав багатай өдөртөө хэдэн зуун мэйл хүлээж авч байдаг учир хүмүүсийг ирүүлж байгаа цахим захидалаар нь эхлэн дүгнэх нь бий. Иймд та өөрийн цаашдын ажилд хэрэг болох зайнаас цахим шуудангаар харилцах соёлд суралцаж амьдралдаа хэрэгжүүлж эхлэх нь чухал шүү.
Recent Comments