Эрхэм Магистр оюутнууд аа,
Эхний сорилоо амжилттай өгч байгаад баяртай байна. Гэвч дараах зүйлсүүд ажиглагдаж байгааг дамжуулъя:
- Өмнө өгсөн заавар зөвөлгөөг анхааралтай уншаагүйгээс буруу ташаа ойлгох
- Онлайн хэлбэрээр сорил өгч байгаагүй туршлага бага хүүхдүүд нэг асуулт олон хариулттай эсэхийг мэдэхгүй байх
- Олон хариулттай асуултуудын хариултын өмнө дөрвөлжин тэмдэглээ гарч ирдэг. Энэ бол олон улсын стандарт.
- Нэг зөв хариулттай бол дугуй тэмдэглээ гардаг.
- ШУТИС-н бакалавр төгссөн оюутнууд уг нь энэ мэтийг мэдэж байх ёстой байна. Эс бөгөөс өмнө нь багшаас асууж лавлаж болох байсан.
- Мөн шалгалтын хугацаанд багш онлайн байгаа учир лавлаж болох байсан.
- Тестийн програмтай холбоотой санал хүсэлтээ тестийн төвийн мэргэжилтэн рүү илгээх нь зүйтэй.
- Сорилын дээд оноо 44 байгаа. Гэхдээ сорилын эцсийн дүн ирэх долоо хоногт энэ блог дээр тавигдана. Тэр болтол сандраад байх хэрэггүй.
- Сорил нөхөж өгөх боломжгүй.
- Гол нь өнөөдөртөө багтаж өгөх шүү.
margad