Танилцаж хамтран ажиллаад 3-н жил болж байгаа ажил хэргийн нэгэн нөхөр маань надад “гомдоод” таг болчихлоо. Тэгээд л ГОМДОЛ гэж ер юу юм бол? гэж бас бодогдоод…
Гомдох шалтгаан нь түүний асуултанд үнэнээр нь хариулсанд болсон юм. Хамтрагч маань надаас асуулт асууж, би түүнд таалагдахгүй гэдгийг нь мэдэж байсан ч түүнийг хуурч худлаа хэлж чадалгүй үнэн хариулт өгсөн юм. Жаахан хатуу сонсогдоно гэдгийг мэдэж байсан ч хүнд худлаа хэлэх нь нүгэл гэж боддог болохоор үнэнийг хэлчихсэн юм.
Тэгсэн одоо ингээд бидний ажил хэргийн холбоо тасарч байх шиг байна. За энэ ч яахав. Өмнө нь байхгүй болоод байсан одоо ч бас болох л биз.
Гол нь түүний гомдоод байгаа шалтгааныг би ойлгохгүй байгаад асуудал оршиж байна. Бас тэгээд энэ бүхнээс дүгнэлт хийхэд хүнд дандаа үнэнийг хэлж болохгүй юм шиг байна. Хэрэв би ажил хэргийн холбоогоо хадгалахыг хүссэн бол түүнд худлаа хэлэх ёстой байсан байна л даа. Тэгсэн бол би харин өөртөө “гомдох” байсан байх.
Тэгээд ер гомдол гэж юу юм болоо?
Хэн нэгнээс ямар нэгэн юм хүсэх, эсвэл хүлээх. Тэгээд тэр хүссэн юмаа авахгүй байх, эсвэл хүлээсэн үр дүнгээ үзэхгүй байх гомдлын шалтгаан болдог гэж үү? Тэгвэл бид өдөрт хэдэн арван удаа насан туршаа хэдэн мянган удаа гомдох нь ээ дээ. Тэгээд юм болгонд л гомдоод байвал яаж энэ хорвоог туулах болж байнаа? Бид ер нь их бага, хөнгөн хүнд зөндөө л гомдож байдаг. Гэхдээ миний бодлоор хүн хамгийн хайртай хүндээ, эсвэл хамгийн их итгэдэг хүндээ гомдох л хэцүү байдаг байхаа. Надад энэ бас тохиолдсон. 20 гаран жил үерхэн нөхөрлөсөн анд маань намайг гомдоосон юм. Мэдээж гомдоох юмыг би хийсэн болохоор тэр намайг гомдоосон байх л даа. Гэхдээ дараа нь тэр надаас миний буруу байж уучлаарай гэж бас хэлсэн. Тэр үед нь би маш их баярлаж ингээд алдарсан найзаа эргүүлээд олоод авлаа гэж бодсон. Тэгсэн тийм байгаагүй. Миний тархи түүнийг уучилсан ч миний сэтгэл түүнийг уучлаагүй юм. Бид одоо мэндтэй зөрөх төдий л болсон.
Тэгэхээр гомдох сэтгэл, ухаан бодлоос хүчтэй юм болов уу. Энэ хүнийг уучилъя, хэн ч алдаж болно. Би ч бас буруутай л биз гэж бодоод байхад гомдсон сэтгэл өмнүүр орж шийдвэр гаргаад байх шиг…
Ингэхээр хүнийг аль болох гомдоохгүй байхыг л хичээж явах хэрэгтэй юм байна даа…
Би хүн гомдоогоогүй хүн гэж саяханыг хүртэл бодож байлаа. Нэг ёсондоо өөрийгөө муу хүн биш битүүхэндээ сайн хүн болох гэж хичээдэг байлаа. Гэтэл нэг өдөр нэг хүнийг гомдоогоод гомдол гэж юу вэ гэж бодтол би огт сайн хүн бишээ. Харин одоо би муу хүн болохгүйг л хичээж байна да.
Сайхан нийтлэл байна таалагдлаа
Заримдаа бид өөрсдөө яаг тийм авир гаргах байсан зүйлийг бусдийг хийхэд гомдчихдог тэгэхээр бас бусдын оронд өөрийгөө тавиад бодвол уучилхад илүү амар байх байх.
Чиний хэлдэг үнэхээр үнэн тархи нь бодол нь зөв бурууг нь мэдээд хэлээд байхад зүрх сэтгэл гэж зөрүүд зүйл яаг нь байсан янзандаа аргадаж ятгахад хэцүү зүйл шүү
Barag jiliin omno bichsen post bna. Haij baij olj ooroo dahin unshlaa sh dee. Sanaa bodloo huvaatlssand bayarlalaa.
Tiim ee, hun bolgon l ooriigoo oogyi gej boddog. Alivaad buruugyi gej sanadag. Getel genet l omno ni sain naizuud esvel dajgyi haritsaatai baisan neg maani duugaa huraagaad zaigaa bariad eheldeg. Sonin shyy. End bidnii setgel zurhnees gadna manaihnii busdiin ygeer hyniig yneldeg hardag avir bas nolooldog gej sanagddag.
Uhaan sanaag zurh setgel udurddag ni barag unen baih aa. Er ni ene 2-iigoo yaj zalah ni hunii chadvar yum bolov uu?
Such a true word