Хөдөлгөөнтэй тайлбар хийхэд тусална уу…

Эрхэм Шавь нараа, миний блогийн Зочид оо,

Хэрэв та хөдөлгөөнт дүрс боловсруулалтын туршлагатай бол надад нэгэн тусламж үзүүлнэ үү. Удахгүй маш чухал илтгэл хэлэлцүүлэх гэж байгаатайгаа холбоотой богино хэмжээний дүрсжүүлсэн тайлбар оруулах санаа байх юм. Гэтэл тэрийг хийгээд сууж байх цаг нь надад алгаа. Иймд би та бүхэнд хандаж байна.

Ердөө 2-3 минут үргэжлэх урттай байхад хангалттай энэ дүрст хөдөлгөөнөөр би өөрийн шинэ загварын санааг тайлбарлахыг зорьж байгаа юм. Онолын олон томъёо нарийн үг хэллэг оруулан ярих шинэ санаагаа нийт сонсогчдодоо илүү ойлгомжтой болгох үүднээс ийм тайлбар оруулбал харилцан ойлголцол дээшилж улмаар зөв сайхан асуултууд гарах болов уу гэж бодлоо. Эс бөгөөс ярьж байгаа би, сонсож байгаа хүмүүс бүгд төрөлх хэл биш Англиар харилцах учир онолын гол санаагаа шууд зөв хүргэх нь чухал болоод байна.

Ингэж туслах цаг зав, боломжтой хүн байвал надад uranchimeg(at)must.edu.mn хаягаар “I can” гэсэн гарчигтэй мэйл илгээнэ үү. Мэдээжээр тэр хөдөлгөөнт хэсгийг хийсэн эзний нэрийг би илтгэлдээ дурдах болно.

Та бүхнийг миний ажилд дэм үзүүлнэ хэмээн найдаж байна.

Хүндэтгэсэн, Судлаач  Т.Уранчимэг

4 comments to Хөдөлгөөнтэй тайлбар хийхэд тусална уу…

  • D.Tegshjargal M.TD11E020

    Hi bagshaa. Manai neg naiz tiimerhvv yum hgd bdg yumaa. Bi asuugaad ogie. Tehde batalgaatai bish shv bagshaa. Ta oor hvmvvsees suraglaj bhgvi yu ho

    • GK

      Баярлалаа. Одоохондоо өөрөө болгож байна. Эхлээд цаг бага санагдаад тэгээд блогтоо энэ зарыг тавьчихсан юм. Чаддагт уг нь амархан л даа. Цаашдаа бол хэрэгтэй. Энэ удаагийн илтгэл дээр амжихгүй ч дараа хэрэгцээтэй. Иймд тайван хийгээд өгвөл сайн. Үнэхээр их баярлалаа.

  • Хугацаа нь хэзээ вэ? Багш аа, Өнөө маргааш гэхгүй бол туслахад бэлэн байна. Нээрээ би саяхан http://prezi.com гэдэг зүйл сурлаа. Presentation боловсруулахад шинэлэг санагдсан. Та ч бараг мэдэх байх даа.

    • GK

      Өнөө маргаашгүй бишээ. Гэхдээ ирэх Ням гараг гэхэд бэлэн байлгамаар байна. Энэ арай бишээ. Арай өөр зүйл л бодоод байна л даа. Чамд тэгээд ч өөр бас нэг чухал даалгавар бий шүү дээ. Санаа тавьж хамгийн түрүүнд багшдаа туслах гэсэнд маш их баярлалаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>