Ямар мэдээлэл цуглуулж болох вэ?

Үнэлгээ хийх обьектоо сонгосны дараагаар ямар мэдээлэл цуглуулах вэ? гэдгээ шийдэх ёстой. Цуглуулах мэдээллийг сонгохдоо үнэлгээний обьекттой хамааралтай олон чиглэлээс, олон үзүүлэлтээс сонголт хийсэн байвал зохино.
Үнэлгээний эртний чиглэлүүд ихэнхдээ үр дүнг тогтооход чиглэсэн байдлаар мэдээлэл цуглуулдаг байсан. Жишээлбэл, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулсан байлаа гэхэд тэрхүү хөтөлбөрийн үр дүнг, хэрэгжилт хир чанартай байгаа талаар үнэлгээ хийх, оюутаны сургалтын амжилтыг хэмжих зэрэг үнэлгээ хийгддэг байсан.
Хожим үеийн үнэлгээний урсгалууд үнэлгээний хувьсагчидын орон зайг өргөтгөсөн шинэ загваруудыг бий болгож ирсэн. Үүнд: Alkin, 1969; Provus, 1971; Stake, 1967; Stufflebeam, 1969, 1974; Stufflebeam ба бусад, 1971 нарын загваруудыг дурдаж болно. Stufflebeam-ийн CIPP загвар нь үнэлгээ дөрвөн үндсэн обьект дээр суурилсан байх ёстой гэж үздэг: (a) үнэлгээний зорилго, (б) түүний бүтэц зохион байгуулалт, (в) үнэлгээний хэрэгжүүлэлт, хэрэглээ ба (г) үнэлгээний үр дүн. Энэхүү гол санаан дээр тулгуурлан тайлбарлаваас үнэлгээ нь: үнэлгээний зорилгын ач холбогдол, үнэлгээний төлөвлөлтийн чанар, төлөвлөлтийн хэрэгжилт болон үнэлгээний үр дүнгийн үнэ цэнээр боловсролын үнэлгээ тодорхойлогдох болдог.
Stake (1967)-ийн Countenance загвараар бол үнэлгээний обьектын дагуу хоёр багц мэдээлэл цуглуулах ёстой: тодорхойлсон ба шинжээчийн үнэлгээн дээр тулгуурласан. Тодорхойлсон мэдээлэлүүд нь ажиглалт, хэрэгжүүлэлт, үр дүн дээр тулгуурласан байж болно. Шинжээчийн үнэлгээ нь ижил төстэй хөтөлбөр сургалтын ажиглалт, хэрэгжүүлэлт, үр дүнг харьцуулах байдлаар хийгдсэн байж болно.
Энэ мэтээр үнэлгээний чиглэл бүр мэдээлэл өгөгдөл цуглуулах арга аргачлал өөр байх нь бий. Гэхдээ үнэлгээний мэдээлэл өгөгдлийг цуглуулахдаа үнэлгээний зорилгын хүрээнд олон чиглэлээр үзүүлэлт гарган сонгох нь зүйтэй байдаг.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>