Аав ээжээс бид 5 уулаа билээ. Нэг маань бурхан болсоор 2 жил гаран болж байна. Залуухан сайхан эгч маань биднийгээ орхиод явчихсан. Нэгэнт дэргэд минь үгүй болсон ч сэтгэлд маань эгч маань оршсоор л…
Завсарлагагүй үргэлжлэх ажил амьдралын олон асуудал дундуур зэрвэс зэрвэс орж ирж дүү минийхээ сэтгэлийг эзмэглүүлсээр л… Хэзээ ч мартахгүй ээ, би таныгаа. Хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа цагтаа дүү нь таныгаа мартахгүй ээ.
Сайхан мэргэжил эзэмшсэн сайн эмч явсаныг чинь олон мартсан байж болох ч отгон дүү чинь харин мартаагүй шүү. Хүссэн болгон орж чаддаггүй босго өндөртэй Анагаахын дээдэд дээгүүр байр эзлэн өөрийн чадлаар орж тэр мэргэжлээр сурч төгссөнийг чинь дүү нь бас мартаагүй ээ.
Аав ээжид минь анхны зээг нь харуулж амьдралын өнгө нэмсэн гал шиг асаж явсан залуу насыг чинь би харсан. Илгээлт өвөрлөж хөдөө явж эх орныхоо эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийж байсныг чинь ч санаж байна. Төрөлхийн цоорхой зүрхтэй хүүхдийг хэдхэн хоногтойд нь оношилж нэгэн айлыг элэг бүтэн үлдэхэд нь тус хүргэж байсныг чинь бас би мэднээ.
Та минь аргагүй эмчийн сэтгэлтэй төрсөн хүний төлөө нэгэн байсан шүү. Та минь л бид 5 дотроосоо бусдыгаа гэдэг ах дүүсэг хүн байсан даа.
Хүний нутгийг зориод тэр их хайрладаг ах дүүсээ, охиноо орхиод хүүгээ аваад явахдаа юу бодож байсан бол доо миний эгч. Хүний сайн нь түрүүлж явдаг гэдэг сэн. Та минь бидэн дотроо хүний дээд нь байсан юм болов уу… Бодогдоод л байх юм дүүдээ. Мөн ч их санах юм даа, таныгаа…
Та минь бурханы оронд төрлийн дээдийг олсон гэдэгт итгэж байна.
Гэвч энэ нүгэлт хорвоод бидэнтэйгээ байсан бол сайханаа гэж бодогдоод байна аа… Эгч ээ… Санаж шаналах сэтгэлээ аргадаж ядсандаа үүнийг тэрлэлээ би…
Sain baina uu hairt bagsh mini.Tanii ajil surlaga undur biz dee. Bi ene zunjingaa egchiigee emlegt sahisaar unguruuluu gesen hediich edgeej avarch chadsangui bid nasaas iluu burhand heregtei bsan boltoi.Tani bichseniig unshaad bichij suuna daa. Odoo 14ch honoogui bn. Eejiig mini ungursnuus hoish eejiig mini orolj bsn egchguigeeree horvoog tuulah hetsuu l bh daa. Bid 2iin egch nar mini burhanii orondoo um sain amgalan bh boltugai
Ganaa mini, hetsyy yum boljee. Emgeneleliig mini huleen avna uu. Horvoo gedeg tsuglaj torood tsuvaj butsdag hatuu huulitai. Hen ch terniig oorchilj chadahgyi. Uregdsen ni taliij uldsen ni urgeljlyylen amidardag yosiig bodoo l amsigalj yavdag yum shuu dee, zarimdaa. Hooloi zangirch hamar sharhiraad, nud argaj nulims asgaraad, duu tsaashaagaa orj naran buudiigeed… za daa er horvoo ch zarimdaa amid yavmaargyi l baih odruud zondoo bii. Geed yahav dee… Araas ni buyan hiij bna gej gandan, lamd nom unshuulahiin orond uldsen ur huuhded ni chadlaaraa tuslah yum san l gej bi boddog doo. Cham shig sain duu egchiigee sain l asarsan baigaa. Chadah buhnee hiisen gej ali boloh ooriigoo cholool doo. Es bol ee dee mon hetsyy dee, amidrahad. Bi bol egchdee er nemer bolj baigaagyi ee. Orovdood l baidag yum. Ene bodroliig neleen deer bichsen bna. Setgel buhimdaad buur argaa barahaar ingeed gargachihaar arai deer met baidag yum. Blogoor mini zochilj bodol sanaagaa ilen dalangyi huvaaltsaj baidagt bayarlaj yavdag. Udahgyi ochihooroo uulzanaa…