Нойр хулжсан шөнө элдэвийн л юм бодогдох юм. Цагийн зөрүүний ачаар эх орондоо байгаа хэдтэйгээ харин сайхан ярилцаж авав. Ач дүү маань хэлж байх юм. “Хүнтэй сууна гэдэг, эмэгтэй хүн амралтгүй ажилд орж байгаа хэрэг” гэж интернэтээс уншсан гэнэ. Инээд хүрээд. Үнэн ч юм шиг. Бас л хөгжилтэй хэдий ч голтой л хэлжээ…
Ханилж суугаад хан хорвоон хамтдаа туулна гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдэгтэй санал нэг байна. Өөр өөр гэр бүлд, орчинд өссөн 2 хүн нэг цул болтлоо ихээхэн асуудлуудыг туулах хэрэгтэй болдог. Туулж даваж чадсан нь хамтдаа үлдэж эс чадваас тэгээд өөр өөрийн замаар явдаг.
Нээрэн л хүнтэй сууна гэдэг бол нэг бодлын АЖИЛ юм даа…
Хэзээ ч өмнө нь ингэж бодож байсангүй. Бас л сонин санаа байна.
Recent Comments