Эрхэм Магистр оюутнууд аа?
Таны амжилттай суралцах гол алхамуудын нэг бол бие даалтыг өөрөө хийх билээ. Лекцийнхээ материалын дагуу зааврыг дагаад хийхэд ямар нэгэн хүндрэл гарахгүйгээр энгийн байдлаар бие даалтыг оруулсан байгаа. Иймд хэн нэгнээс хуулахгүйгээр багаахан цаг зав гарган бие даалтаа өөрөө хийх нь сорил шалгалтаа амжилттай өгөх үндэс болох болно.
Бие даалтаа илгээхдээ Word файл болгон илгээх хэрэгтэй. Бие даалтын тайланг цаасаар хэрхэн бэлтгэж өгдөг билээ, түүн шигээ бэлтгээд цахим хэлбэрээр нь багшдаа илгээнэ. Матлав-н .м өргөтгөлтэй файлыг хүлээж авахгүй. Даалгавруудаа Матлав дээрээ хэрхэн хийж байгаагаа зураг болгон файлдаа оруулаад төгсгөлд нь тухайн бие даалт танд ямар мэдлэг дамжуулсан, юу сурсанаа цөөхөн өгүүлбэрээр дүгнэлт хэлбэрээр бичнэ. Мөн бие даалтыг дараа дараагийн удаад хэрхэн сайжруулж өөрчилж болох талаар өөрийн саналаа мөн бичиж болно.
АНХААР…
Бие даалтаа багшид илгээж багш таны бие даалтыг бүрэн тооцсон бол Бие даалт 1 хүлээн авлаа гэсэн хариу мэйл та заавал хүлээж авах ёстой. Ийм мэйл аваагүй бол таны мэйл надад ирээгүй эсвэл бие даалтаа засаж илгээх хэрэгтэй болсон байх магадлалтайг анхаарна уу.
bie daalt hna tavigdsan yum bol
http://uranchimeg.com/Education/?page_id=1534 ene hayagaar baigaa.