Анхдагч харьцаа…

Саяхан хуучны андтайгаа ярилцав. Интернэт гэгч энэ гайхамшигийн ачаар цаг хугацаа орон зайд эс хязгаарлагдан хүмүүс хооронд харилцах, санаа бодлоо хуваалцах үнэхээр таатай.
Ухаалаг тэр бүсгүй цаг заваар бага тул боломж олдсон дээр бид 2 амьдралын эрээн барааны тухай жаал хөөрөлдлөө. Гэтэл тэр маань Хүмүүсийн АНХДАГЧ харьцаа бол чи өөрөө шүү дээ, гэдэг юм байна.
Тэгээд,
Өөртэйгөө үнэнч шударга харьцаж чаддаг уу,
Өөрийгөө харж инээмсэглэж чаддаг уу
Өөрийгөө магтаж урамшуулдаг уу
Өөртөө сайн юм зааж сургадаг уу
Өөрийнхөө биеийг зөв арчилж өгдөг үү
Өөртэйгээ жинхэнэ найз нь байж чаддаг уу?
Өөртэй хэрэгтэй зүйлийг авч өгч чаддаг уу
Өөрийгөө чин үнэнчээр хайрлаж чаддаг уу?
гэсэн асуултуудыг надаас асуусан юм.
Түүний онолоор бол хүн өөрөө өөртэйгээ их шудрага байж, зөв харьцах ёстой гэнэ. Энэ харьцаанаас бусад бүх харьцаанууд үүсдэг ажээ. Анхдагч тэр харьцаагаа харин хүн гэр бүлээсээ буюу аав ээжээсээ суралцдаг байна…
Та зав байгаа бол дээрх асуултанд хариулаад үзээрэй.
Өөртэйгээ шудрага байж чаддаг хүн хүнийг хууран мэхлэх алхам хийх нь ховор байх гэж би бодож байна. Өөрийгөө хараад инээмсэглэж чадаж байгаа бол та өөртөө таалагдаж улмаар сэтгэл санаа тань өөдрөг байгаа болж таарах нь. Өөрийгөө магтаж урамшуулна гэдэг нь онгирох биш гэж би ойлгож байгаа. Зөв сайн зүйл хийсэн бол өөртөө сайн байна, болжээ гэж хэлэхэд болохгүй юу байх билээ. Өөртөө юм заах бол хамгийн хэцүү боловч хамгийн үр дүнтэй арга гэж би боддог. Үүнийг бол би байнга хийдэг бололтой. Биеэ зөв арчлах бол харин их хэцүү зүйлүүдийн нэг ажээ. Мэдсээр байж орой их идэх, спортоор хичээллэхгүй байх, буруу хувцаслаж даарах гээд л энд бол би алдаа их гаргадаг санагдав. Өөртэйгээ найз байх их чухал шүү. Хамгийн үнэнч хамгийн хатуу найз бол чи өөрөө байдаг. Хэрэгтэй зүйлээ өөртөө авч өгнө гэдэг нь хүссэн болгоноо өөртөө авч өгнө гэсэн үг биш юм. Хэрэгтэй юмаа зөв сонгодог бас түүнийгээ өөртөө авах санхүүгийн чадалтай байна гэдэг бол сайхан зүйл. Өөрийгөө хайрлах бас л хэцүү асуулт. Бодоод байхнээ би өөрийгөө нэг их хайрладаггүй бололтой. Шалтгаан нь анхдагч харьцааг үүсгэдэг орчин юм боловуу гэж дүгнэлээ. Миний аав ээж, өөрсдийгөө биш бусдыг гэдэг хүмүүс байсан. Тэд маань хүүхдүүдээ, ах дүүсээ, хамт олноо улмаар эх орноо боддог хүмүүс байсан юм.
За би асуултанд хариулангаа бодсон бодлоо тантай хуваалцлаа. Та санаа бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна.

2 comments to Анхдагч харьцаа…

  • Chinzorig.B

    Сайн байна уу. Анхдагч харьцааны талаарх таны бичсэн бодлыг уншлаа. Таны хуучны найзаас тань танд тавьсан асуултуудыг би бас өөрөөсөө асууж үзлээ. Өөрийгөө чин үнэнчээр хайрлаж чаддагуу, өөртэйгөө жинхэнэ найз байж чаддаг уу гэсэн 2 асуулт их эргэлзээ төрүүүллээ, энэ талаар сайн суралцах хэрэгтэй юм байна даа.
    Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Таны дээр бичсэн ээжийн тухай нийтлэл чинь их таалагдсан шүү, юм бодогдуулж байналээ шүү хэхэхэ

    • SGK

      Санаа бодлоо хуваалцсанд баярлалаа. Хүн өөрийгөө эс ойлговоос бусдыг хэрхэн ойлгох билээ дээ. Үүнтэй би санал нэг байдаг.
      Ээж хүний хувьд хичнээн ч ярьсан залхахгүй шүү би. Ээжийгээ сэтгэлдээ хүртэлээ хайрлаж чадаагүй санагдаагүй санагдаад байдаг юмаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>