Онлайн ярилцлага 10-р сарын 31 нд

Энэ улиралд зайнаас хичээл үзэж байгаа БҮХ оюутнуудыг виртуаль өрөөнд онлайн ярилцлаганд оролцохыг урьж байна.
Өдөр: 2013 оны 10-р сарын 31
Цаг: УБ цагаар 18:00 цагаас 20:00 цагийн хооронд хэдийд ч болно
Хаана: Сонгосон хичээлээс хамаарч оюутан бүр харгалзах өрөөний хаягтай байгаа. Тэр өрөөндөө орно.
Ярилцлагын зорилго:
Хичээлийн идэвхийг бүртгэх, амжилттай суралцахад учирч байгаа бэрхшээлийг илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцэх үндсэн зооилготой.
Хэлэлцэх асуудал:
1. Зайнаас суралцах арга барилд суралцах
2. Хичээлийн агуулга, чанар
3. Бие даалтын чанар, түвшин
4. Сорилын асуултууд, санал бодол
5. Зайнаас сургах, суралцахтай холбоотой өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж болно
Ярилцлаганд оролцох заавар:
1. Оюутан бүр зөвхөн хар өнгөөр бичнэ.
2. Нэрээ бичиж орно. Код бичихгүй.
3. Шинээр орж ирж байгаа оюутан бүр мэндчилгээ үгээр эхэлнэ.
4. Ярилцлагаас гарч байгаагаа мэдэгдэж гарна.
5. Бүдүүлэг, үг хэллэг, товчлол ашиглах хориотой.
6. Ярилцлагын цаг хүн бүрт нээлттэй. Өөрсдийн бололцоотой цагаар ярилцлаганд оролцож болно. Доод тал нь 15-н минут өрөөнд байхад хангалттай.
7. Хэтэрхий олон хүн зэрэг хандахад програм гацдаг тохиолдол гарч байсан. Иймд 15-н минутын дараа дахин холбогдох гэж оролдох хэрэгтэй.
8. Тухайн өдөр онлайн байх боломжгүй оюутан хүндэтгэх шалтгаанаа виртуаль өрөөндөө бичиж үлдээвэл зохино.

Жич: Ярилцлагыг оюутан удирдан явуулж болно. Ярилцлага удирдах хүсэлтэй оюутан виртуаль өрөөнд нэр кодоо хүсэлтийн хамт бичиж үлдээгээрэй.

10 comments to Онлайн ярилцлага 10-р сарын 31 нд

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>