Эрхэм судлаачид, эрдэмтэн багш нар болон Блогийн зочидоо,
Бид та бүхнийг 2014 оны 7-р сард ХБНГУ-н Кемниц хотод зохион байгуулагдах зуны семинарт оролцохыг урьж байна. Энэхүү семинар нь 2011 онд анх эхэлсэн бөгөөд 2012 оноос олон улсын шинж чанартай болж өргөжсөн. Тус семинарыг ШУТИС-н Эрчим Хүчий Инженерийн Сургууль, Кемницийн Техникийн Их Сургуулийн Компьютерийн сургуультай хамтран зохион байгуулдаг.
Семинар: “Цахим сургалт, нийлмэл систем, автомат удирдлага ба хяналт, эрдэм шинжилгээ, судалгаа болон олон улсын хамтын ажиллагаа” гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.
Дээрх чиглэлээр судалгаа хийдэг судлаачидыг “Зуны семинар – 2014”-т өргөнөөр оролцохыг урьж байна. КТИС-тай хамтын ажиллагаагаа өргөтгөх, бий болгох сонирхолтой Профессор, Шийдвэр гаргагчидыг семинартаа урьж байна. Та өөрийн судалгааны ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлж болохоос гадна илтгэлгүйгээр оролцож олон улсын хэмжээнд судалгаа шинжилгээний ямар шинэ ажлууд хийгдэж байгаа талаар мэдээллийг эх сурвалжаас нь авах боломжтой. Оролцох сонирхолтой хүмүүс семинарын зохион байгуулагчид руу хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Зохион байгуулагчид: Проф. Др. В.Хардт, КТИС, ХБНГУ, ШУТИС-н ЭХИС.
Огноо: 30.06.2014-11.07.2014. Жич: Хугацаа эцсийн байдлаар батлагдаагүй. Энд байгаа мэдээлэл бол баримжаа. Ямар нэгэн өөрчлөлт орвол семинарт оролцох хүмүүст тухай бүрт нь мэдээлэх болно.
Холбоо барих хаяг: Т.Уранчимэг. Цахим хаяг: :uranchimeg.tudevdagva(at)informatik.tu-chemnitz.de or uranchimeg(at)must.edu.mn
Оролцогч нараас юу шаардах вэ: Дээрх сэдвүүдийн хүрээнд бичигдсэн судалгааны өгүүлэл, товч тодорхойлолт, өөрийн биеэр ирж өгүүлэлээ хэлэлцүүлэх.
Бид танд юу санал болгож чадах вэ: Өндөр зохион байгуулалттай, олон улсын эрдэм шинжилгээний семинарын үр бүтээлтэй орчин. КТИС-тай танилцаж, мэргэжлийн Профессоруудтай холбоо тогтоох уулзалт. Хоттой танилцах аялал. Олон улсын семинарын хэвлэмэл эмхэтгэл. Бүх илтгэгч нарт Гэрчилгээ. Шилдэг илтгэлд Тусгай шагнал. Виз гаргуулах урилга болон захидал.
Өмнө болж өнгөрсөн семинаруудын талаарх мэдээллийг доорх холбоосуудаас уншина уу.
Workshop – 2012
Workshop – 2013
Recent Comments