Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж сурцгаая!!!

Эргээд эх орондоо ирэхэд хамгийн түрүүнд ажиглагдаж байгаа зүйл бол бидний НИЙГМЭЭРЭЭ АМЬДРАХ чиг хандлага байлаа. Асуудал тулгарахад өөрсдөө шийдэх гэхээсээ илүүтэйгээр хэн нэгнээр асуудлаа шийдүүлэх гэж тэмүүлэх нь содон харагдаж байна. Миний энэ юм ингээд болохгүй байна. Үүнийг яах вэ? гэж асуух хүн хаа саагүй таарна. Нийтийн унаанд явсан чиг л ийм яриа утсаар хөвөрсөөр… Тэгээд л асуудлыг нь шийдэж өгөөгүйн төлөө хэн нэгэнд гомдож эсвэл хэн нэгэнд муудаж явах юм. Гайхмаар… Өмнө нь ийм зүйлийг ажигладаггүй байсан бололтой.
Өндөр хөгжилтэй гэх оронд хүн бүр асуудлаа өөрөө шийднэ. Асуудал тулгарсан бол тэр асуудлыг шийдэх дөт зам таньдаг хүн хайх биш сонин уншиж, интернэтээс заавар харна. Яг л ном журмаар нь явахад асуудал өөрөө шийдэгдэнэ. Манайд эсрэгээрээ ажээ. Ном журмаараа явбал хэн ч танд найрсаг хандахгүй. Ажлаа хийж байгаа хирнээ бүгд маш их ууртай. Тэр тусмаа бага сургуулийн менежер захирал нар бол эцэг эхчүүдтэй тун ч ширүүн хандаж байна. Намуухан дуугарч асуудлаа тодруулах тусам тэд нарын дуу чангарна… Сонин ч юм шиг. Тэгэхээр аргаа барахдаа таньдаг хүнийг нь хайдаг бололтой.
Гэлээ ч бид тэвчээртэй л зүтгэж байна. Хүн бүр өөр өөрийн асуудлаа журмаар нь шийдүүлж сурвал энэ хүнд суртал, ихэмсэг зан, буруу ажиллагаанууд зогсох болов уу… Яадаг ч өөрийн асуудлаа өөрсдөө шийдэж сурцгаая хүмүүсээ, үүнд үр хүүхдээ ч сургацгаая. Тэгвэл бид ирээдүйдээ бас нэгэн том хувь нэмэр оруулах болов уу…
Та юу гэж бодож байна даа?

2 comments to Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж сурцгаая!!!

  • deegii

    sain bn yy, bi chinii blogiig ynshaad setgel ondor bna. chamaas yychlalt gyih odor ireh baih gej huleeseer onoodriig hurgelee. chamtai holboo barij chadahgui bsan um. odoogoos 5 jiliin omno chamtai yylzahdaa ih buduuleg ug helsnee bainga bodoj uuchlalt gyina boddog bsan. ter ued bi yag tiim ytgatai ug helie gej bodoogui, minii tolgoid tiim bodol baigaagui um aa. Namaig yychlaarai

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>