Эрхэм уншигчид аа,
Та болон таны хүрээлэн буй хүмүүс дотроос өөрсдөө ноос ноолууран, эсгий болон арьсан бүтээгдэхүүн урладаг нэгэн байх аваас өөрийн бүтээгдэхүүнээ ХБНГУ-н Кемниц хотноо болох “Wasserschloss Klaffenbach” амталгаа, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь:
Монголын гар урлаачдын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчидээс нь шууд Германд борлуулах
Германы жуулчидыг Монголд татах зорилгоор Эх орноо танилцуулах
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг болон дунд үйлдвэрийн эздийг дэмжих
юм.
Тус үзэсгэлэнг Монгол талаас “MonDeNara” Consulting компани зохион байгуулж болно.
Хэрэв та энэ үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсч байгаа бол tudevdagva(at)gmail.com хаягаар өөрийн бүтээгдэхүүний танилцуулгаа болон өөрийнхөө танилцуулгыг илгээнэ үү.
Recent Comments