КТ мэргэжлийн ангийн Диплом бичиж байгаа оюутнуудын анхааралд

Өнөөдрийн уулзалтаас дараах шийдвэр гарлаа. Төгсөх оюутнуудын дараагийн уулзалт 2014 оны 9-р сарын 25-ны өдрийн 10:00 цагаас 2-632 тоот өрөөнд Төгсөлтийн Нарийн бичгийн даргын өрөөнд болно. Уулзалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлтгэж ирвэл зохино.
1. Нарийн бичгийн даргын Фэйсбүүк дээр тавьсан загварын дагуу Төгсөх оюутан бүр өөрийн дипломын ажлыг хийж хамгаалах төлөвлөгөөг бичиж авчирна.
2. Удирдагчаараа хянуулж батлуулан гарын үсэг зуруулсан байна.
3. СА-аас дүнгийн хуулбараа гаргуулж авчирна.
4. Иргэний үнэмлэхний хуулбараа авчирна.
5. Холбоо барих утасны дугаар, цахим хаягаа иргэний үнэмлэхний хуулбарын дор бичсэн байна.
6. Цагтаа ирнэ.

Асууж тодруулах зүйл байвал дараах утсаар холбоо барьж болно. (99087723 – Х.Сарангэрэл. Зөвхөн ажлын цагаар)

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>