Хотын дотор дуут дохио ашиглахыг хориглоно… гэсэн заалт намайг жолооны дамжаанд сууж байхад байсан санагдах юм. Онцгой тохиолдол, зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй л бол дуут дохиог хамаагүй дуугаргаж болохгүй хэмээн зааж байсан санагдана.
Гэтэл одоо хотын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дуут дохиог даан ч нэг хамаагүй хэрэглэх юм. Хөдөлгөөнд оролцоод явж байгаа тээврийн хэрэгсэл бүр ХӨДЛӨХ гэж л оролцож байгаа нь тодорхой баймаар. Зам дээр зогсох гэж, эсвэл уулзвар дээр удах гэж хөдөлгөөнд ороогүй нь тодорхой шүү дээ.
Гэтэл хэдхэн хором уулзвар дээр зогсох эсвэл зам дээрээс хүн авах буулгах төдийд л дуут дохиогоо хангинуулаад байх юм.
Нэн ялангуяа тэр нийтийн тээврийн жолооч нар арай л дэндэж байх шиг. Автобусанд суугаад явж байхад хамгийн их төвөгтэй санагдаж байгаа зүйл бол дуут дохио байна. Нэгдүгээр эгнээгээр явах давуу эрх өгсөөр байхад Эрхэм жолооч нар жаахан соёлтой баймаар юм даа. Уулзвараар эргэх, зүгээр шулуун замаар явж байхдаа ч дуут дохиогоо хангинуулаад байх нь дотор сууж яваа үйлчлүүлэгч нарт тун ч тохьгүй байгаа талаар ер боддоггүй бололтой. Эрхэм жолооч нар минь, хэдхэн хором хүлээж сурах нь таны унаанд суугаад явж байгаа иргэдээ хүндэлсэн үйлдэл болно. Ердөө хэдхэн хором шүү дээ. Минутын талаар яриагүй байна. Удаа дараа ажигласан зүйл энэ. Гурав тоолох хэрээний тэвчээр Та нарт минь байхгүй гэж үү дээ?
Байгаа гэдэгт итгэлтэй байна. Дуут дохиог хамаагүй орилуулах нь маш муухай бүдүүлэг үйлдэл шүү дээ. Таны өмнө байгаа тээврийн хэрэгсэл тун удахгүй хөдөлж л таараа. Ямар ч шалтгаанаар зогсож байгаа юм билээ… Нэг нэгнээ бага ч гэхнээ хүндэлж сурцгаая л даа.
Үнэхээр тэгж санагддаг. Гэхдээ дан автобусны жолооч нар ч гэлтгүй хэдэн зуун саяаар үнэлэгдэх машин хөлөглөсөн эрхэмүүд хүртэл, морзийн дохиогоор харилцаж байгаа юм шиг л байдаг. Хувь хүний л ухамсарын асуудал гэх байх л даа.
Гэхдээ 1 сая гарсан иргэдтэй Улаанбаатар гэх хотод, үнэхээр амьдрахаар л шийдсэн бол хотын соёй гээч зүйлээ битгий мартаарай. Дүүрэн байгаа хогийг түүгээд байдаггүй юм гэхэд битгий нэмж овоолоорой.
Хүн болгон хогоо хогийн саванд хийдэг бол маш том ахиц гарна даа. Саналаа нэмэрлэсэнд баярлалаа.