Шалгалтандаа сайн бэлтгээрэй

S.CS701 – 2014.12.24 – 09:00 – 19:00 – онлайн тестийн програмаар
Зөвлөмж: Хичээлийн лекцийн агуулга болон бие даалтын сэдвүүдийн хүрээнд тестийн асуултууд өгөгдөнө. Онлайн сорилтой ижил хэлбэртэй байна. Интернэтийн холболттой бол хаанаас ч ямар ч хэрэгслэлээр өгч болно.
M.EC701 – 2014.12.26 – 10:00 – 2-517 – амаар
Зөвлөмж: Хиймэл оюуны хичээлүүдээ http://uranchimeg.com/Education/?page_id=240 эндээс татаж авч уншсан байх ёстой. Асуулт өгч та өгсөн хугацаанд бэлтгээд амаар хариулах хэлбэрээр шалгалт явагдана. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC703 – 2014.12.26 – 12:00 – 2-517 – бичгээр
Зөвлөмж: Хичээлүүдээ http://uranchimeg.com/Education/?page_id=246 эндээс татаж авч уншсан байх ёстой. Оюутан тус бүрт бодлого өгнө. Өгөгдсөн хугацаанд даалгаврыг визуаль хэлээх боловсруулан багшид шалгуулна. Өөрийн зөөврийн компьютерээ авчрах шаардлагатай. Визуаль хэлээ суулгасан байхыг зөвлөж байна. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC705 – 2014.12.26 – 14:00 – 2-517 – бичгээр
Зөвлөмж: M.EC703 хичээлийнхтэй ижил хэлбэрээр шалгалт авна. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC709 – 2014.12.27 – 10:00 – 2-517 – амаар
Зөвлөмж: Оюутан бүрт асуулт өгч та өгсөн хугацаанд бэлтгээд амаар хариулах хэлбэрээр шалгалт явагдана. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC721 – 2014.12.28 – 10:00 – 2-517 – амаар
Зөвлөмж: Сэдвийнхээ судлагдсан байдлын талаарх рефератаа хэвлэж авчирна. Магистрын ажлаараа хийж байгаа ажлынхаа одоогийн төлөв байдлын талаар илтгэхээр бэлтгэж ирнэ. Дараагийн улиралд юу хийх төлөвлөгөөг авчирна. Оюутан бүртэй ярилцах хэлбэрээр шалгалт явагдана. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC722 – 2014.12.28 – 12:00 – 2-517 – амаар
Зөвлөмж: Магистрын ажлын бичилтийн одоогийн байгаагаа хэвлэж авчирна. Хаврын ЭШ-ний хуралд илтгэх сэдэвээ бэлтгэн авчирна. Магистрын ажлаараа үр дүн болгон үзүүлэх хэрэгжүүлэлтийн ажлынхаа талаар ярихад бэлтгэж ирнэ. Оюутан бүртэй ярилцах хэлбэрээр шалгалт явагдана. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC723 – 2014.12.28 – 13:00 – 2-517 – амаар
Зөвлөмж: Магистрын ажлын дипломын иж бүрэн бичилтээ хэвлэж авчирна. Хамгаалалтанд үзүүлэх илтгэл файлаа авчрах бөгөөд ярихад бэлэн байх ёстой. Оюутан бүртэй ярилцах хэлбэрээр шалгалт явагдана. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EL310 – 2014.12.22 – 12:00 – 2-519 – бичгээр
Зөвлөмж: Зөвхөн үзэг болон ноорог цаас хэрэгтэй. Шалгалт дээр ном дэвтэр, толь бичиг болон гар утас ашиглахыг хориглоно. Хичээл дээр ашигласан сурах бичиг болон орчуулж хэлэлцсэн мэргэжлийн өгүүллэг дээр суурилж бэлтгэсэн асуултууд шалгалтанд ирнэ. Story болон Laboratory device тайлбаруудаас асуултанд бас багтана. Зөвхөн тарааж өгсөн цаасаа авах учир ноорог цааснаасаа эх цаас руугаа бүх зүйлээ бичсэн байх шаардлагатай. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC305 – 2014.12.22 – 15:00 – 2-516 – бичгээр
Зөвлөмж: Лекцийн материал болон лабораторийн материалыг хамарсан асуултууд шалгалтанд ирнэ. Шалгалт дээр ном дэвтэр, толь бичиг болон гар утас ашиглахыг хориглоно. Зөвхөн тарааж өгсөн цаасаа авах учир ноорог цааснаасаа эх цаас руугаа бүх зүйлээ бичсэн байх шаардлагатай. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC301 – 2014.12.25 – 10:00 – 2-517 – амаар
Зөвлөмж:Оюутан тус бүрт бодлого өгч түүнийг сурсан хэл дээрээ програмчлах ёстой. Иймд зохих програм хангамжийг суулгасан өөрийн зөөврийн компьютертэй ирэхийг зөвлөж байна. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.
M.EC309 – 2014.12.25 – 13:00 – 2-517 – амаар
Зөвлөмж:Оюутан тус бүрт бодлого өгч түүнийг Java хэл дээр програмчлах ёстой. Иймд зохих програм хангамжийг суулгасан өөрийн зөөврийн компьютертэй ирэхийг зөвлөж байна. Шалгалт яг цагтаа эхлэхийг онцгой анхаар.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>