Дайнгүй л байх сан…

Дэлхий нийтэд болж байгаа мэдээг харан суухад өөрийн эрхгүй ингэж хэлмээр болоод байх юм… Дайнгүй л байгаасай…

Технологи үсрэнгүй хөгжиж дэлхий нийтээрээ хамтран амьдрах цаг ирсэн өнөө үед ухаант хүмүүс юундаа ийнхүү улайран дайтаж, бие биенээ хөнөөдөг байнаа? Ерөөсөө яаж ч бодоод бусад шашны хүмүүсийг хөнөөгөөд Бурханаа баярлуулдаг тийм шашинг ойлгохгүй юм. Өчнөөн хүмүүс рүү дайрч амиа хамт золиослоод шүтээнээ баясгаж байна гэж итгэж байгаа хүмүүсийг огт ойлгохгүй байна. Хадлага хийчихээд Тиймээ бид хийсэн хэмээн зарлаж байдаг тэр бүлэглүүдийг ч ойлгохгүй юм.

Сүүлийн үед ийм мэдээ улам бүр нэмэгдэж байна. Манайх жижиг орон, 2 том хөршүүд байхад манайхыг яах ч үгүй гэх мэтээр бодвол үнэн охорхон ойлголт болох буй заа. Бид дэлхийн нэгэн хэсэг, бид дэлхийн иргэд. Хэрэв зээ дэлхийд дайн дажин үүсэх аваас тэр бидэнд ч нөлөөлөх болно. Бурхан минь, ямар ч бурхан бай Бурхан минь, хүүхдүүдээ өршөө, хүн төрөлхтөнийг дайн дажингүй байлгаж хайрлаач… Наминчлан гуйя, сөгдөн залбиръя, Биднийг эв нэгдэлтэй байж улам бүр хөгжин дэвших итгэл өгөөч.

Дайнгүй л байх сан…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>