Summer School in Harbin

Эрхэм судлаачид, багш нар, магистр, доктор оюутнууд аа,

2010 оноос зохион байгуулагдаж байгаа олон улсын зуны сургалт семинар энэ жил Харбины ШУТИС дээр болох гэж байна.
Энэ хаягаар орж албан ёсны вэб сайттай танилцана уу.

Зуны сургалтын гол чиглэл: Мэдээлэл Холбооны технологийн хүрээнд Эмбэддэд систем, дэвшилтэт технологи, зайн ба цахим сургалт, инженерийн боловсрол ба олон улсын харилцаа холбоо гэсэн чиглэлүүдээр явагдана. Уламжлалт тэнхимийн сургалтын хэлбэрээс ялгаатай нь, энэхүү сургалтанд бүртгүүлэх бэлтгэл ажлаас эхлээд явж өөрийн биеэр оролцох бүх үйл процессийг бид СУРГАЛТ хэмээн харж байгаад оршино.

Их дээд сургуулийн судлаач багш нар, магистр, доктор оюутнууд оролцох боломжтой.
Оролцох хэлбэрүүд: Бүрэн хэмжээний өгүүлэл бичиж нийтлүүлэх, аман илтгэл хэлэлцүүлэх, богино хэмжээний өгүүлэл бичиж нийтлүүлэх, ханан илтгэлээр оролцох эсвэл сонсогчоор оролцож болно.
Төлбөр: Сургалтын төлбөр 300 евронд 7-р сарын 11-15-ны буудлын мөнгө багтсан. Нийт зардал ойролцоогоор 1 500 000 төгрөг байхаар тооцоо гарч байгаа бөгөөд энд Сургалтын төлбөр нь багтсан.

Энэхүү сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс 3-р сарын 15-ны дотор багтаан contact_fdc@must.edu.mn хаягаар мэйл бичиж бүртгүүлнэ үү.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>