Ойрд маш завгүй байна. Гэсэн ч сэтгэлдээ энэ блогоо тээсээрл явдаг. Блогоор минь орж зочилж байдаг байнгын уншигч нартаа баярлан талархаж явдаг шүү.
Багш байхдаа ямар их сайхан чөлөөтэй завтай байснаа одоо ойлгож байна. Тэр үед завгүй л гэж бас боддог байлаа. Одоо л жинхэнэ утгаараа завгүй ажиллаж байна даа. Улам завгүй ажиллаад бага цалин авч их зэмлүүлж явна. Инээдтэй ч юм шиг.
Гэхдээ сонирхолтой байгаа. Олон хүний төлөө ажиллаж байгаа шүү дээ, миний ажлын үр дүнгээс олон хүмүүс хожиж, хүмүүсийн сайн сайхан өөдлөн дэвших нь хамаарна гэж бодохоор сайхан байдаг. Завгүй байх сайн уу? Муу юу? Аль нь бол?
Алдартай хүмүүс хэлэхдээ цагийн төлөвлөлт тааруу хүмүүс л ингэж ярьдаг гэсэн байх юм. Би ч аминдаа мэрийгээд л цагаа ашиглаад байгаа санаатай. Гэтэл болохгүй л байна даа.
Өнөөдөр блогтоо мөр оруулахгүй бол нэг л боломгүй санагдаад. Цай ууж амсхийхийн оронд энийг бичиж сууна.
Блогийн байнгын зочиддоо оройтсон ч гэлээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж Ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Блогийн Админ.
сайн байна уу багшаа. нэгдүгээр курсдээ компьютерийн хэрэглээ-1 хичээлийг тан дээр сонгон үзэж байлаа. тэр үеэс таны сайтыг орж шалгадаг болсон. тэрнээс хойшоо сүүлийн хэдэн жил шалгаагүй юм байна. дахиж сэргээж салгасан чинь сайхан байна. гоё тэтгэлэгийн мэдээллүүд байна. байнга шалгаж байгаад өөртөө тохирсон тэтгэлэгээ олж авнаа хэхэ. та намайг танихгүй байх. гэхдээ би тантай сургууль дээр таарах болгондоо мэндэлдэг шүү хэхэ. Эмэгтэй хүнийхээ хувьд та үнэхээр хөөрхөн шүү. улам их амжилт хүсье багшаа
Болдмаа гэсэн нэг жижгэвтэр сэргэлэн охин санаанд орж байна. Мөн эсэхийг мэдэхгүй юм. Мэндэлж байдаг бол би ч бас хариу мэндэлдэг байх ёстой. 🙂 Тэтгэлэг хайгаад байвал олддог шүү. Эрсэн хүн эрлээ заавал олдог юм. Амжилт хүсье.
Мөн мөн багшаа хэхэ
Хорвоо уудам гэдэг үнэхээр сайхан үг. Хэдэн сарын өмнө Оюунгэрэл сайдын “Америкад суралцсан тэмдэглэл” гэдэг номыг шимтэн уншиж байлаа. Номын хуудас ахих тусам улам бүр унших сонирхол татсан сайхан ном. Номны ид өрнөл хэсэгт зохиолч маань Орост сурдаг хамаатны дүү охиныхоо тухай багахан хэсгийг бичжээ. Тэр охины нэр багш таны нэртэй адил байсан болохоор та мөн болуу гэдгийг мэдэх сонирхол угаас сониуч надаа бүр бодогдоод салдаггүй хэхэ. Тэгээд энэ блогоос таны history-г хартал сургууль төгссөн он нь их төхөж таарсан тул таныг мөн байна гэж бодсон. Ухаан далай гэдэг Ураг удамаар дамждаг гэдэгт гүн итгэсэн болно.
Блогийн эрхэм админдаа энэ өдрийн мэнд хүргэе. Таны блогыг 7 хоногтоо нэг шалгадаг шүү. Ямар тэтгэлэг зарлагдаж уу? ямар боломж гарч уу ? гээд их сонирхдог. Сүүлийн саруудад нийтлэлийн тоо эрс багассанаас үзэхэд та их завгүй байгаа бололтой. Тэхдээ зав гаргаад 7 хоногтоо нэг нийтлэл тавихыг хичээж байгаарай гэж хүсмээр байна хэхэ. Таны надаа зориулж хэлсэн нэг үг одоо ч санаанаас гардаггүй шүү, байнга л бодож явдаг юм. “НЭГ ХААЛГА НЭЭГДЭХГҮЙ БАЙЛАА ГЭЭД БУСАД ХААЛГА НЭЭГДЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ ЕРӨӨСӨӨ БИШ ШҮҮ”
Хүн гээч амьтан урмаар тэтгэгдэн амьдардаг гэж үнэн ажээ. Өнөөдөр сэтгэл санаа нэг л хүнд байлаа. Өнгөрсөн шөнө эгчийгээ зүүдэлсэн минь учиртай байсан. Сэрсний дараа ирсэн дуудлага тэнгэрт хальсан эгчтэй минь холбоотой байснаас ч тэр юмуу сэтгэл нэг л тиймхэн байв. Харин энэ бичлэгийг үзээд сэтгэл онгойгоод л явчихлаа. Урам орлоо. Блогтоо бичлэг бага оруулж байгаагаа мэдэж байгаа. Цаашдаа энэ алдаагаа заснаа. Хэлсэн үг минь тус болж байдагт баярлаж байнаа. Би ч гэсэн сайн хүмүүсийн ухаалаг үгээр л тэжээгдэж явдаг. Хорвоо уудам шүү. Өнөөдөр таны үг намайг сэргээв. Баярлалаа.