Амьдралыг таах аргагүй…

Амьдрал заримдаа таахын аргагүй байх юм. Эргээд багшлахаар уригдана гэж 2010 онд Германд судалгаа хийх тэтгэлэгт тэнцэж байхдаа ёстой зүүдлээ ч үгүй явлаа. Өнөөдөр өөрөөсөө ч давсан зүйлд санаархан ирсэнээ мэдсэн хэдий ч нэгэнт хэлсэн амандаа хүрэх гэж мэрийн хичээлээ заасаар гүйж явна.
Итгэл хүлээлгэн урьсан энэ хамт олны итгэлийг даах том ачааг үүрч явна. Сайхан ч бас амаргүй байгааг нуухгүй ээ. Англи хэл дээр байтугай төрөлх хэл дээр компьютерийн хичээлүүдийг заах амаргүй байдаг. Маш их хийсвэрлэлт, дэндүү техникийн хэллэг ойлголтыг оюутнуудад хүргэхэд багшаас их хичээл зүтгэл шаарддаг юм. Энийг багш бүр сайн мэдэж миний зовлонг лавтай ойлгож байгаа байх. Гэхдээ хичээлийн агуулгаа оюутандаа хүргээд тэднийхээ хийж бүтээж ахиж дэвшиж байгааг харах багш хүнд үнэхээр жаргал шүү.
Сүүлийн олон сар дуртай блогтоо ч цаг гаргаж амжихгүй завгүй байлаа би. Одоо тэгэхгүй ээ. Блогийнхоо УНШИГЧ нараа хүндэтгэн олон сонирхолтой сайхан мэдээ мэдээллээр тогтмол сэргээж байнаа.
Өнөөдөр Саксон улсад амралтын өдөр учир зав гаргаад блогтоо эргэж эзэн болж байна. Одоо бичээд байна даа…

2 comments to Амьдралыг таах аргагүй…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>