Өглөө бүр янз бүр эхэлдэг. Гэхдээ өглөөг хүн өөрөө л эхлүүлдэгийг санаж явбал зохилтой.
Ер нь бол хүн болж өгвөл өглөөг сайхнаар, сайнаар угтах ёстой гэж би боддог.
Муу бодол бодохгүй, муу үг хэлэхгүй, муу юм төлөвлөхгүй, таагүй мэдрэмжүүдээ болж л өгвөл элдэн хөөж, тэгээд сайн сайханд найдаад ӨНӨӨДӨР мөн ч сайхан өдөр эхэлж байна даа гэж өөртөө хэлэх хэрэгтэй.
Иймд хэрэв Танд өглөө таагүй эхэлж байгаа санагдвал энэ Сарнайн зургийг санаарай. Амьдрал гэдэг хичнээн ахархан болохыг ойлгож өглөө бүрээ шинээр эхлүүлэн өдөр бүрийг баяртайгаар үдэхийг хичээж яваарай. Сайхан сарнай хичнээн амархан гунддаг билээ дээ. Бидний амьдрал бол ердөө л САРНАЙ юм шүү дээ. Иймд амьдралаа, өөрийгөө хайрлаж яваарай.
Өглөө бүрийг шинээр угтаж, өөртөө урам өгч яваарай!
🙂 za
за гэх юм! :-)Хөөрхөн гэдэг нь. Энэ бол багшийнх нь л бодол шүү дээ. Хүн болгон амьдралын талаар өөрийн гэсэн бодолтой явдаг. Миний бодлоор амьдрал хичнээн сайн байна тэр бол маш сайхан сарнай цэцэг шиг арчилгаа их шаарданаа гэсэн үг гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр гялалзсан сайхан амьдралыг тэр чигт нь хадгалах тийм ч ямар биш дээ. Яг л сайхан сарнайг удаан сайхан хэвээр нь байлгах хэцүү шиг… Тэгээд л амьдралыг сарнайтай зүйрлэсэн юм.