Олон улсын төсөл, цахим сургалтууд – ЭШӨ, англи хэл дээр

Ковид 19 гээч вирус гарч ирсэнээр дэлхий нийт цар тахлын хэмжээнд хүрч олон урьдчилж хараагүй арга хэмжээнүүдийг маш богино хугацаанд хийх, шинэ нөхцөл байдалд зохицох шаардлагатай болсон. Одоо ажиллаж байгаа сургууль маань Чехийн нэгэн сургуультай хамтарч IKON нэртэй олон улсын төсөл хэрэгжүүлж байлаа. Төслийн гол үйл ажиллагаа 2 талын сургуулиас оюутнуудыг татан оруулж хамтруулан нэг сэдэв дээр судалгаа хийлгэж ажиллах байсан юм. Маш олон сургуултуудыг сар бүрд хэд хэд хийх ёстой байв. Эхний хэдэн сургалтууд амжилттай хийгдээд явж байтал хөл хорины эхний зэрэглэлүүд зарлагдаж эхэлсэн. Улмаар төслөө хадгалахын тулд цахим хэлбэрээр сургалтуудаа явуулах шаардлагатай болсон. Эхлээд төслийг санхүүжүүлж байгаа газар огт зөвшөөрөхгүй байсан. Бас Чехийн тал маань ч ерөөсөө зөвшөөрөхгүй нэлээн хугацаанд нааш цааш баахан цахим болон энгийн шуудан солилцсон.

Нэлээн хугацааны дараа байдал дээрдэхгүй нь тодорхой болсон учир цахимаар явуулах зөвшөөрөл өгсөн ч Чех тал зөвшөөрөхгүй л байлаа. Ахин нэлээн хугацааны хэлэлцүүлгийн дараа бид онлайнаар сургалтуудаа явуулж эхэлсэн. Ийнхүү цахим хэлбэрт хэл амтай шилжсэн сургалт биелэлтийн хувьд ямар байгааг, хамрагдаж байгаа оюутнууд энэ тухайд ямар сэтгэгдэлтэй байгааг тандаж мэдэхийн тулд анхан шатны үнэлгээ хийсэн. SURE аргачлалыг зарим асуултуудын хариултыг боловсруулахад ашигласан тухайд, мөн төслийн үйл ажиллагааг цар тахлын үед хэрхэн үргэлжүүлсэн тухай энд өгүүлсэн.

Хамтран ажилласан Профессор В.Хардт, Доктор А.Хэллер нарт баярлалаа.

Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншаарай.

Өгүүллийг ишлэх загвар:

Uranchimeg Tudevdagva, Ariane Heller, Wolfram Hardt, (2021) The Evaluation Report of the Online Training for CUT and UJEP Students during Pandemic Period. In Proceedings of 10th International Conference on Educational and Information Technology, ICEIT 2021. pp.66-69, IEEE, Chengdu, China, DOI: 10.1109/ICEIT51700.2021.9375565

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>