Нэгэн найз маань надад амьдралынхаа хэсгээс ярьсан юм. Их сургамжтай санагдахаар нь энд оруулахаар шийдлээ. Хайрлаж дурлан, ирээдүйн амьдралаа үүсгэх гэж байгаа бол, эсвэл нэгэнт гэр бүлээ бий болгоод хамтдаа үүрд амьдарна хэмээн тангарласан бол үүнийг нэг удаа уншаад үзэхэд илүүдэхгүй болов уу!
За ингээд найзынхаа ярьсныг ямар ч өөрчлөлтгүйгээр энд орууллаа.
==================
Би анхныхаа харцаар дурласан юм. Манай ангид шинээр шилжин ирсэн тэр хүүг анх хараад л нүүр халуу оргиж дотор нэг халуун бүлээн юм урсаад ирэх шиг санагдсан. Үүнээс хойш түүнийгээ сэм сэмхэн харсаар явтал хорвоо намайг өршөөн үзэж тэр маань ч надад сайн болсон. Ингээд бид удалгүй ханилан суусан юм. Би өөрийгөө маш азтай нэгэнд тооцдог байлаа. Хайртай хүнтэйгээ сууна гэдэг хэн бүхэнд заяах хувь тавилан биш билээ. Бид олон жилийг хамтдаа үдэн гурван сайхан хүүхдийн аав, ээж болов. Мэдээж амьдралд олон бэрхшээлтэй үе таарч байсан, бид хоёр заримдаа маш ихээр муудалцах ч үе байсан. Тэр бүгдийн дараагаар би энэ чинь миний хайр, миний хань, би л түүнийгээ ойлгохгүй бол, дэмжихгүй бол хэн түүнийг минь гэх билээ, бид л бие биенээ хайрлахгүй, уучлахгүй бол хэн биднийг гэх билээ хэмээн бодож ихэнхдээ буулт хийдэг байлаа. Гэхдээ хань маань буулт хийж уучлалт гуйн аргадах нь ч бас байсаан. Одоо бид залуу хүмүүс гэж хэлэгдэх наснаас нэгэнт өнгөрчээ. Гэтэл өдөр ирэх тусам надад өнөөх цорын ганц, үл давтагдах жинхэнэ хэмээн бодож байсан хайрандаа эргэлзэх сэтгэл төрж эхлээд байна. Өөрийн гараар босгосон гэртээ өөрийнхөөрөө байж чадахгүй болтлоо би дурласан гэж үү дээ! Надтай ингэж харьцтал би юуг тэгтлээ буруу хийсэн юм бэ? гэж бодогдох болоод байна. Учир гэвэл, би гэртээ сайн эхнэр байж, юмаа угааж, гэрээ цэвэрлээд, хоолоо хийж сайхан инээгээд, зөөлөн дуугараад нахилзаж байвал миний хань баяртай байх юмаа. Мөн өөрийнх нь адил улсдаа зүтгээд ажил хийж цалингаа гэртээ зориулаад илүү дутуу юм авахгүй нэхэхгүй мөрөөрөө л таарснаа ул дол болтол өмсөөд явж байвал бас тэр маань сайхан л ааштай байх юм. Хадам ээжээ асарч, ах дүүсийг нь хүндлэн дайлж, аливаа асуудлыг нь шийдвэрлээд явж байвал тэр маань мөн л сайхан зантай байх юмаа. Үр хүүхдийнхээ хуралд ганц бие хүүхэн шиг сууж, авч өгөөд, хичээл номыг нь хийлгээд дэглэж байвал хань маань өнөө л сайхан ааштай хэвээр байх юм.
Гэтэл би хүн учир заримдаа оройтож хариад хоолоо хийж амжихгүй байх, эсвэл ирлээ ч хоол хийх чадалгүй болтлоо ядарсан байх, эсвэл бие өвдөөд бухимдуу дуугарахгүй байх, эсвэл бүүр дуугармааргүй санагдталаа цуцах зэрэгт тэр маань наддаа мөн ч ширүүн байх юмаа. Уух идэх, найз нөхөдтэйгээ уулзах талаар хэлэх ч юм биш. Би чинь өөрөө ч нэг их гэм хийсэн амьтан шиг бэлбэлзээд л нөгөөх маань ч цөхөртлөө залхсан хүн шиг л ширүүлж хариугаа аван ууж идэх, уцаарлах уурлахыг үзүүлэх юм. Өөрөө бол дуртай цагтаа дуртай байдалтай ирнэ. Ирээд гавъяа байгуулсан хүн мэт том дуугарч бүгдийг хямруулна.
Энэ ер хайр мөн үү? Хань маань надад анхнаасаа хайртай байсан юм болов уу? Цаашдаа ийм байвал яах вэ? Надад сайхан заагаад хэлээд зөв бурууг минь ялгаад өгдөг ч хүн байгаасай!
====================
Энэ сэтгэлийн угаас гарсан цөхрөлийн яриа надад ихийг бодогдууллаа. Би түүнд ямар ч олигтой зөвөлгөө өгч чадсангүй. Тэр маань хангалттай ухаантай нэгэн учир сэтгэл санаагаа хянан удирдаж зөв шийдэл гарганаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ л энэ яриа хайрын тухай урд хожид бодож байгаагүйгээрээ ултай бодоход хүргэсэн юм.
Хайр гэж нээрэн юу юм болоо?
Хэн нэгнийг цаг үргэлж бодохыг хайр гэх үү? Эсвэл хэн нэгнийг үргэлж харж байхыг хүсэх нь хайр уу? Үгүй бол тэр хүнийг инээлгэж баяртай байлгаж байвал сэтгэл санаа баяраар бялхаж байхыг хайр гэх үү? Эсвэл өглөө хамт сэрж орой хамт унтахыг хайр гэх үү? Олон хүүхэд гаргачихаад тэд нарынхаа төлөө хамтдаа амьдрахыг хайр гэх үү? Хүссэн бүх юмыг маань үг дуугай зөвшөөрч байхыг хайр гэх үү? Эс бөгөөс мөнгө төгрөг, байр орон, машин тэргээр хангаад байхыг хайр гэх үү?
Хайр яаж учирдаг вэ?
Хайр тэгээд хаанаас ирж хаашаа явдаг юм бол? Хир урт настай эд бол? Үүрдийн хайр гэж үнэхээр байдаг уу? Анхны хайр, унаган хайр, хожимдсон хайр, холын хайр энэ бүгд юугаараа ялгаатай юм бол? Үнэхээр ийм олон төрлийн хайр байдаг юм болов уу? Тийм бол ямар хайр нь ирж байгааг хэрхэн мэдэх вэ? Ер нь үнэнч хайраа оллоо гэдгээ яаж мэдэх вэ?
Бурхан минь! Өмнө нь хэзээ ч ингэж хайрын тухай ултай бодож байгаагүй юм шиг ээ. Нээрэн хайр гэдэг ойлгоход бэрх зүйл юмаа. Би бодохдоо жинхэнэ хайр бол хариу нэхдэггүй байх ёстой гэж бат итгэдэг байлаа. Гэтэл он цагийн эрхээр миний энэ бодол ч бас өөрчлөгдөөд байх шиг. Хариу нэхэх биш. Хариу хайрыг хүлээдэг юм болов уу? Тэгээд тэр хариу хайраа мэдрэхгүй болохоороо хайр нь хөрдөг юм болов уу? Нээрэн хайр хөрнө гэж ярьдаг. Тэгэхээр хайр гэдэг лав их халуун эд бололтой. Тэгэхээр хэн нэгний дэргэд өөрийн мэдэлгүй халууцаад байвал хайртай болж байгаа нь тэр юм болов уу? Тэгээд хэн нэгэнд хайртай болсон нөгөөх нь тоохгүй бол яах вэ? Хайрласаар байх уу? Хүлээсээр л байх уу? Тэгээд ч бүтэхгүй бол хайрын сэтгэлээ хэрхэн хязгаарлах вэ? Яаж сэтгэлээ татаж авах вэ?
За энэ мэтээр олон асуулт урган гарах нь тодорхой байна. Одоо зарим нэг дүгнэлт хийе. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол. Иймд буруу зөрүү санагдвал зүгээр л мартаж орхиорой.
Хайр бол олон байж болох ч үнэн хайр нэг л байх ёстой гэж би боддог. Хүн гэдэг амьтан цагийн эрхээр үзэл бодол нь ч өөрчлөгдөж байдаг учир зөвхөн ганц удаа хайртай учирдаг гэвэл арай л худлаа болох байх. Гэхдээ түр зуурын сонирхол, эсвэл агшин зуурын сэтгэл хөдлөл зэргийг хайртай андуурч болохгүй л болов уу. Жинхэнэ хайр гэдэг бол тэр хүнийхээ төлөө асар их тэвчээр гаргаж өөрийгөө золиослон үзэл бодлоо ч өөрчлөхөд бэлэн байхыг хэлэх болов уу. Тэгээд ийм байдлаа хир удаан хадгалахаас тэр хайрын үүрд болоод үнэнч эсэх нь харагдах байхдаа.
Миний бодлоор хайр бол цэцэг юм. Иймд хайрын цэцгийг байнга тордож санаа тавьж байх хэрэгтэй. Нар хэрэгтэй үед наранд тавь. Наранд хэт халсан бол сүүдэрт тавь. Тогтмол зөв усалж байх хэрэгтэй. Хааяа нэмэлт бордоо бас хөрсөнд нь хийнэ. Хөрсийг ямагт шинэ байлгах хэрэгтэй. Тэгээд өдөр бүр навч бүрийг нь сайтар арчиж өнгө оруулж байх хэрэгтэй. Хоорондоо таарахгүй цэцгүүд гэж байдаг шиг хайртай хүнтэйгээ хамт очиж болохгүй газар бас ярьж болохгүй сэдэв гэж байдаг бололтой. Бид үүнийг мэддэггүй учраас нэг л их сайн үнэнч хүн болох гээд л хамаг юмаа дэлгэснээс болж хайр харшилд өртөж болно. Зарим хүмүүс тоосноос харшилтай байдаг даа. Түүн шиг. Харшилд өртсөн хайрын цэцэг өвчин тусч гундаж гундайх болно. Бүүр үгдрээд унаж ч мэднэ. Иймд өөр өөрсдийн хайр сэтгэлээ маш сайн хамгаалан тордож өнгөлж байх хэрэгтэй дээ.
Sain
Hvmvvsig oilgogv ym ygd iim ochvhen zvil yridag ymbe bi zvger l busad ger shig engiin amidralaar amidrch hereldej muudaltsanch ger bvliin dotor asuudlaas bolj muudaltsaj saindan.tghes vrgeljil monh 3dah etgeediig yrij hervvl hiihes zalhah ym eroso tmerhvv l hervvl hiih ym Odo dugarahach bolison haritsahach bolison uridn honutaar ywhadn shonojin untaj chadahgv nvdee bvltsiitel nulimstai honodog bla Odo harin nulimsch garaha baisn shirgen gj l tr bh.nulimsnii chn vne tseniig oilgohgv hvnd nulimsa bvv vzvvl gdg vgig dotroo bodoj ywna hvniig tegtelee ih hairlaj halamjilsniha hariud setgelee zvrhe semertel doromjluulsan gher oorigo zemlej tuulsan amidarla bodohoor orowdmoor haramsmaar sanagdah ymda ghde l bi bvgdiig martaj erch hvcher dvvren bhig hicheej l ywnada
Их л бухимдсан хүний сэтгэлийн үгний зах бололтой. Та бодол санаагаа нээж дотроо бодож байгаагаа энэ мэт аргаар гаргах хэрэгтэй. Өөртөө хурааж бухимдах нь эрүүл мэндэд чинт маш хортой шүү. Хүнтэй нийлж амьдарна гэдэг амаргүй ээ. Хичнээн сайн, сайхан гэр бүлд ч асуудал байдаг. Харин асуудлаа тэд хамтран шийдэж чадаж байвал л гэр бүл болж үлддэг гэж би хувьдаа боддог. Та ганцаараа гэр бүл болохгүй учир ганцаараа зүтгээд нэмэргүй л дээ. Хайртай болоод л нийлсэн байж таараа. Ярилцаад үзвэл яадаг юм бол? Нэгэнт болоод өнгөрсөн зүйлд харамсаж суух биш юунаас болов яавал энэ байдлыг эртхэн засаж залруулах вэ гэж бодох нь дээр дээ. Өдөр бүр бүрхэг борооотой байдаггүй шиг амьдрал дандаа баргар байхгүй шүү. Энэ бол чин үнэн. Гутарч, бухимдах юуг засахгүй. Бодож байж шийдвэр гаргах л хэрэгтэй дээ.
сайнуу
Энэ зүйлтэй нэг их санал нийлэхгүй байнаа. Учир нь би ийм зүйлтэй олон тохиолдож байсан хамгийн чухал эхнэр нөхөр нь аль ч хамаагүй сэтгэлийн хаттай байх ёстой гэж боддог. Тиймээ жинхэнэ хайр хэзээ ч буцааж нэхдэггүй байхгүй байсан ч өгье гэсэн сэтгэлийг хэлдэг юм шүү дээ. Би америкт амьдарч байхдаа нэгэн ийм агуу түүхийг сонсож билээ. Нэг америк гэр бүл охиноо нэг жилийн онцгой сургалтанд явуулж л дээ тэр сайн дурын үндсэн дээр. Гэтэл охин сургуулиасаа харьж явахдаа нэгэн танхай хар залуу охиныг хүчирхийлээд алж орхисон. Мэдээж тэр залуу баригдаад шоронд орсон. Дараагаар шүүх хурал дээр алагдсан охины эцэг эх бидэнд энэ залууг буруутгах юм алга бид гомдолгүй гэсэн хариуг шүүхийн индер дээр хэлсэн. Тэр эцэг эх ямар агуу вэ өөрийнх нь охины аминд хүрсэн алуурчин өршөөнгүй сэтгэлээр хандсан. Би энэ түүхийг сонсоод тэр эцэг эхээр үнэхээр бахархсан. Өөрийнхөө хайртай охиноо алдсан тэр эцэг эхэд ямар их асар тэвчээр гаргасаныг та нар зүгээр төсөөлөөд үз дээ. Тухайн үед маш олон хүн гайхаж цочирдсон нийгмийг сэрдхийлгэсэн гэмт хэрэг байсан. Энэ түүхээс маш олон америкчууд тэр эцэг эхээр бахархсан. Эндээс харахад жинхэнэ хайр гэж байдаг тэр хэзээ ч буцааж хариу нэхдэггүй юм шүү. Гэтэл бидний энэ яриад байгаа бичээд байгаа энэ үл ойлгол энэ түүхийн дэргэд асуудал уу …………………
Сайхан охиноо алдсан ч алуурчинг өршөөсөн хүмүүс үнэхээр агуу юм аа. Гэхдээ бичлэгт байгаа хайрын тухай асуудал бол эр эмийн хооронд үүсдэг хайрыг хөндсөн санаатай. ХАЙР гэдэг үг өөрөө асар олон утгатай өргөн цар хүрээтэй ойлголт учраа таны хэлсэнтай санал нэг байна.
Дээрх эцэг эхийн түүхийн дэргэд энэ түүх инээдтэй санагдах юм байна. Бичсэн бичлэгээ дахин уншлаа. Таны түүхийн дэргэд шалдар булдар сэдэв байна. Гэхдээ хорвоо өөрөө хосоороо байх учиртай учир эр эмийн хооронд үүсдэг хайр сэтгэлийн асуудал улмаар нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенээ ойлгодог байх нь нийгэмд ч их чухал гэж би боддог учраас үүнийг оруулсан юмаа.
Таны бичсэн түүх гэхдээ үнэхээр хатуу сонсогдож байна. Нийгэм зочирдохоос аргагүй хариулт байна. Би байсан бол уучилж амийг нь хариу нэхэхгүй ч “гомдолгүй” гэж бол хэлж чадахгүй сэт санагдаж байна. Мэдэхгүй юм даа…
bi tuundee mash ih hairtai bid 2 neg huuhedtei urid ni iimerhuu negniigee oilgohgui oigohgui baih tohioldol ih garch bn bolovch ene udaagiinh shig iim udaan negenteigee haritsahgui baij uzeegui yum bna
. ter minii yrij bgaa ug , heleh geed tuund oilguulah geed baigaag mini er oilgohgui yum bi uuriiguu tuund yaval buren oilguulj air halamjiig ni bainga hurtej baih be? bi suuldee uuriiguu ch oilgohoo boliloo .bi odoo gadad sudag nuhur mongoldoo baigaa huuhed uvuu emee deeree, bi tuuniigee nadad unench gedegt bainga itgeltei bg.bid 2 iin dund uuseed bgaa asuudal bol negniigee huursan ch yumuu arhi dars hereglesen ene teriin asuudal bish l de ter zugeer l bainga mni oort ni oilguulah geed baigaag mini minii bodoj baigaa shig oilgoj yriltsaj uguhgui yum yah be uunees bolood bi hicheelee ch hiij chadahgui, zorilgoosoo nytsah geed baih yum nadad zuvluj tuslaach.
bayrlalaa.nadad bas l yg iimerhuu nuhurteiguu oilgoltsohgui asuudal garch ieed mash hetsuu bna
Hi ta nart ene uduriin mendiig hurgey minii hubid hair gej baidag gedegt itgedeggui ybsan yagaad gevel 19 nastai bhdaa neg zaluud hairtai bolj tuund zurh setgelee aldsan hair gej yu ch baidagiig medehgui jaahan ohin tuuniigee hamag l gegeeleg ariun gej bodoj tuunii tuluu yu ch hiihees butsahgui urgelj bayarluulahiig hicheej haaya neg uulzah uydee uchirgui bayarlaj doghamt baihdlon huleedeg bailaa tunii tuluu bi zurag zurj duu zohioj hubtsas hunar oyj ugch munhu heregtei uuj ideh uyd ni nz nuhidtei ni daildag bailaa tegej ybsaar 1 .6 sar vungurch
Minii bodliig eyreger huleej avsan bagshdaa bayarlalaa.
Nadad bie bienee hashraadag gedeg ni ih sonin bas unen sanagdlaa ^_^
Hairtai hun ni basamjlan doromjloh ni mash gutamshigt uil mon bolovchig hervee uneher l jinhene hair mon l bol hairtiigaa zovoor oilgohiig hicheeh bh. Jishee ni tegj heleh shaltgaan bsan bolood l tegj helsen bh gesen bodliig oortoo myanga myanga udaa heleh bhldaa. Hench shaltgaangui uil hiideggui uchir shaltgaaniig ni olj tuund tohirson uildel hiih heregtei. Jishee ni zaaval hamt bhiig chuhalchilgui alsaas hairlaj bolno. Uund tohirson mongol saihan duu bdagdaa “Zadgai tsagaan” nertei. Ter duun der gardag shig l bh bolov u.
H.M-d: Хүн ер нь урд насандаа хийсэн үйлийн үрээр эргэж төрдөг гэнэ. Энэ бол урд насандаа хийсэн нүгэлээ нимгэлэх гэж эргэж энэ хорвоод ирдэг гэнэ л дээ. Сайндаа биш. Сайн байсан бол төрөл арилжаад тэнгэртээ явдаг гэнэ л дээ. За тэгээд хүн энэ хорвоод нүгэлээ наманчилж буян хураах гэж ирснээ мартдаг гэнэ. Тэгээд л өнгө мөнгө, эд баялаг, алдар нэрэнд шунан дурласаар бүүр төрлөө доошлуулаад буцдаг гэж тэр номонд бичсэн байсан. Карма гэдэг нэртэй цуврал номны нэг ботийг л санаандгүй уншсан нь тэр.
Хайртай хүний доромжлол басамжлалыг тэвчсээр цөхрөх мөч ирдэг бололтой. Мэдээж шалтгаангүй үйл үгүй. Гэхдээ шалтгаан гарах төдийд дураараа хүнийг басамжлан доромжлох нь бас зөв гэж үү. Хайрын уучлах сэтгэл агуу ч тэр нь мах бодьгальд төрсөн хүн юм болохоор хүний сэтгэл шархалж эмзэглэн улмаар хайрын сэтгэл хөрөх байдалд ордог болов уу. Гэхдээ л хайртай юм болохоороо тэгээд наашаа харж инээж цаашаа харж уйлсаар хорвоог бардаг байх даа.
Харин тэр алсаас хайрлахыг ёстой мэдэхгүй юм байна.
H.M-d: Баярлалаа. Сэтгэл гарган бусдад хэрэг болох сайхан тайлбар оруулжээ. Санаа авмаар юм их байна. Найз маань анхааран уншаад тусгаж авнаа гэдэгт итгэлтэй байна. Энд бичсэн шиг тийм хайр үнэхээр байдаг бол сайхан л юм байна. Өөрийг нь үгүйсгэсээр байхад хайрласаар байна гэдэг үнэхээр ХАЙР бизээ. Жинхэнэ хайр олон эерэг зүйл дагуулдагтай санал нэг байна. Хүн хайрынхаа төлөө өөрчлөгдөж чаддагтай санал нэг байна. Гэхдээ хайртай хүн нь түүнийг басамжлан доромжилбол яах болоо? Хир удаан тэвчих болоо?
Эхнэр, нөхөр үйлийн үрээр учирдагтай ч санал нэг байна. Миний уншсан нэг номон дээр эхнэр нөхөр хоёр харилцан бие биенээ үгүйсгэн гэсгээх гэж учирдаг гэж бичсэн байсан сан. Тэднийг салгахгүйн тулд хооронд нь дурлуулдаг гэж бичсэн байсан. Мөн хэрэв тэд бие биенээ хашраахгүй бол маш хэцүү хүүхэд төрж тэднийг хашраадаг хэмээн бичсэн байсан юм шүү. Бас л сонин санагдаж байсан.
За ямар ч байсан үүнийг бичсэн хүнд баярлалаа. Багшийн найз гэснийг бодоход миний шавь бололтой. Их сайхан ухаалаг юм байна. Сайн яваа гэдэгт итгэж байна.
Minii bodloor hair olon torol bdag ni unen bh. Gevch tedgeeriin dund gantshan l bidnii husen huleedeg zuil bh. Ter ni jinhene hair. Jinhene hairiig ooroor nasnii hair gej nerlej boloh yum. Jinhene hair ni hezeed ch haana ch ter huniig martaj chadahgui zovhon ter l huniig setgeldee teej, oor hen negniig tuuniihee orond setgel zurhniihee gund hadgalahiig husevch bolohgui yagad ch martaj chadahgui magadgui nasan turshdaa ter l huniig bodoj sanaj bgag heleh bh. Zovhon neg l huniig hairlaj ter hun ni ooriig ni songoogui bsan ch tuuniig geh setgel ni heveer bhiig l jinhene hair geh bh.
Tiim hairiig herhen tanih be? Jinhene hair l huniig muu zuilees hol bailgaj chadna. Tiim hairtai uchirsan hun busdad muu zuil hiij chadahgui, uchir ni ter l hair tuunii zurhiig ariusgaj busdiig ooriin hairtai hun meteer huleen avch busdad tuslah enereh hairiig bii bolgodog. Hervee muu zurshild avtval tuuniig mash hurdan hugatsaand uhaarch tedgeerees tatgalzah huchiig ogdog. Ene metchilen mash olon eyreg ur dagavaruudiig bii bolgodog.
Medeej amidral hoino ter bolgon tiim hairtai uchirch chadahgui uchir ni hun ooroo ooriigoo meddegguin deer horvoo ertontsiig ogt oilgodoggui. Niit ertontsod yamar system bolon yamar huuli uilchildeggiig ogt meddeggui. Hun amidraldaa uulzaj uchirsan ter ch baitugai zuger l zorood ongorson hun urd nasnii uiliin urtei holbotoi bdag gedgiig Budda helsen bdag. Tiim bolohor hen negen hun ehner esvel nohortei bolno gedeg zuger l setgel hodloloos shuud hamaardaggui ba tuhain 2 hunii uiliin urtei holbootoi bdag bna.
Minii bodloor humuus ger bul bolohdoo nogoo hunee tanij chadagui, amidraliin uzel bodol oor, husel moroodol oor zergiig tanij medej chadaguigees ger buliin asuudal urgan gardag gej bodoj bna. Ger buliin humuus hoorondoo huleetstei yariltsaj ulmaar bie bienee oilgosnii undsen der ger buliin margaan bolon asuudliig shiidverlej chaddag. Gevch ehner nohor 2 huleetstei yariltsaj chaddagui bogod Baruunii orond ger buliin asuudliig shiidverlehdee setgelzuichiin tuslamjiig avdag bna. Ger buliin setgelzuich ni terhuu ger buliin asuudliig shiidverlej chadah bolomjtoi yum.
Iimees bagshiin naizad ni daraah zovolgoog ogmoor bna:
1. Ooriin bolon nohriinhoo asuudliig olohiig oroldoh.
2. Nohorteigee yariltsahiig oroldoh. (Yariltsahdaa ehnii udaad ooriin bodliig ogt oruulalgui dundiig barij nohriinhoo yariag mash anhaaraltai sonsoj heregtei gesen zuiliig martaj bolohgui sanaj bh, daraa ni nohriinhoo yariltslagand dun shinjilgee hiij asuudliig oloh. Daraa ni ooriinhoo asuudaltai haritsuulj uzen etsest ni nohorteigoo shan setgelee neetel buhniig yarih heregtei).
3. Setgelzuichid handah.
4. Setgelzuichid handah bolomjgui bol nohor bolon ooriinhoo hamgiin itgeltei huniig 3dagch etgeedeer songon avch setgelzuicheer orluulah.
Za etsest helehed minii bichsen bolgon zovhon minii bodol bogood busdad tusalay gesen setgeliin zugees deerhiig bichiv. Medeej bi ch bas hun uchir aldaj endej buruu tashaa bichsen busdad buruu oilgolt toruulsen bhiig uguisgehgui tul yamar negen buruu zuil bval namaig uuchlaarai bas heregtein avad heregguig ni hayah ni hamgiin sn arga bh. Anhaaral tavisan ta buhendee bayarlalaa.