|
|
By SGK, on September 29th, 2015
Компьютерийн чиглэлээр Магистр болон Докторт сурч байгаа оюутан судлаач нарт дадлагаа Google -н тэтгэлэгээр Канадад хийх боломж нээгджээ.
Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай.
2016 оны 2-р сарын 29-ны өдрийг дотор багтаан өргөдлөө илгээх ёстой юм байна. Танд амжилт хүсье.
By SGK, on September 7th, 2015
Хөгжиж буй орнуудын Эмэгтэй Эрдэмтэд, судлаачдад олгодог Олон улсын ШЛЮМБЕРЖЕР-ийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан судалгааны ажлаа амжилттай хийсээр ирсэн. Монгол улсаас анх ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг тус тэтгэлэгт хоёр жил дараалан тэнцэж судалгааны ажлаа амжилттай хамгаалаад ирсэн бөгөөд энэ жил . . . → Read More: Лекцэнд урьж байна
By SGK, on August 30th, 2015
Зуны өдрүүд харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд шинэ хичээлийн жилийн эхний өдөр тулан иржээ. Цаг хугацаа ийм хурдан болчихсон юм уу гэж өөрийн эрхгүй гайхмаар тийм л богинохон зун байлаа. 2010 оноос хойш зохион байгуулж ирсэн Зуны семинар маань энэ жил амжилттай болж улмаар Герман сургууль маань манай ЭХС-д электроникийн дизайны лаборатори . . . → Read More: Шинэ хичээлийн жил эхэллээ
By SGK, on June 9th, 2015
Өнөөдөр өглөөний 10-н цагаас ЭХС-н КТ мэргэжлийн бас нэгэн хамгаалалт амжилттай болж өнгөрлөө. 1. Б.Чингүүн 2. М.Мөнхсувд 3. Б.Пагмадулам 4. П.Золбоо гэсэн 4-н шинэ инженерээр бид эгнээгээ өргөтгөлөө.
Олон саад бэрхшээлийг даван туулж амьдралын нэгэн том сургуулиа амжилттай дүүргэсэн Шавь нартаа баяр хүргэе.
By SGK, on June 8th, 2015
ХБНГУ-н Хамбург хотын Хэрэглээний шинжлэх ухааны их сургуульд бакалавр оюутан тэтгэлэгтэйгээр суралцах боломж байна. Сард 400 евроны стипенд олгох нэг улиралын буюу 5-н сарын сургалтанд амжилттай сурсан тохиолдолд дахин 2 семестр сунгах боломжтой.
Гол шаардлага: 1. Инженерийн биш ангийн оюутаны голч дүн 2,5 доод тал нь 2. Инженерийн ангийн оюутан хамгийн багадаа 2,9 голчтой . . . → Read More: Германы дээд сургуульд суралцаарай
By SGK, on April 17th, 2015
Эрхэм судлаач, багш нар аа,
Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Дээрх холбоосоор орж сонирхоно уу. “Creativity in intelligent technologies & data science” сэдэвт энэхүү хуралд та өгүүлэлээ илгээж болно. Хураангуй авах хугацаа хэтэрсэн харагдаж байгаа байх. Энэ хугацаа өөрчлөгдөнө гэсэн. Иймд та ойрын 2 долоо хоногт багтаан хураангуйгаа илгээхэд болно. Давуу тал: Springer . . . → Read More: Импакт фактортай хэвлэлд өгүүлэлээ гаргахад тусламж
By SGK, on February 25th, 2015
Энэ долоо хоног дотор багтаан дипломын сэдэв болон Удирдах багшаа сонгож Төгсөлтийн нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл багштай уулзахыг анхааруулж байна.
By SGK, on February 2nd, 2015
1. M.EC201, Програмчлалын технологи, 3кр, Багш: Х.Сарангэрэл (зайгаар) 2. M.EC203, Обьект хандалт програмчлал, 3кр, Багш: Р.Төрбат(зайгаар) 3. M.EC205, Системийн анализ ба дизайн, 3кр, Багш: Р.Төрбат (зайгаар) 4. M.EC206, Өгөгдлийн сан зохион байгуулалт, 3кр, Багш: Р.Төрбат (зайгаар) 5. M.EC208, Компьютерийн арифметик ба логик, 3кр, Багш: Д.Өлзийноров (танхимаар) 6. M.EC216, Эх бэлтгэл, 2кр, Багш: Х.Сарангэрэл (зайгаар) . . . → Read More: КТ ангийн хичээлүүд ба орох багш нар
By SGK, on January 6th, 2015
Миний бие энэхүү вэб сайтыг анх эхлүүлж байхдаа Насан Турш сурч боловсрох хүсэлтэй, шинийг эрэлхийж өөрийгөө хөгжүүлж байдаг хүмүүст хандсан мэдээ мэдээлэл түгээх санааг агуулсан байсан билээ.
Одоо тэр санаан дээрээ тулгуурлан “Насан Туршийн Суралцагч” ТББ үүсгэн нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна. Иймд энэхүү сайтын нийтэд хандсан мэдээ мэдээлэл Насан Туршийн Суралцагч . . . → Read More: Шинэ вэб сайт
By SGK, on December 23rd, 2014
Эрхэм оюутнууд аа, Анхаарна уу.
25-ны өдрийн M.EC301 ба M.EC309 хичээлүүдийн шалгалтын цаг өөрчлөгдлөө. M.EC301 хичээлийн шалгалт 14:00 цагаас мөн өрөөндөө мөн M.EC309 хичээлийн шалгалт 16:00 цагаас мөн өрөөндөө явагдана.
|
Recent Comments