|
|
By SGK, on March 12th, 2015
Эцэг эхээс тавуулаа төрж, хамтдаа өссөн сөн. Одоо 3 боллоо. Эхлээд нэг эгчээ аюулт хорт хавдараар алдсан. Тэр аймшигт өдрөөс хойш аль хэдий нь таван жил өнгөрсөн байна. Гэтэл саяхан том эгчээ мөн л ийм оноштойгоор алдлаа…
Юу ч гэхэв дээ… Хэлэх ч үг олдохгүй юм. Бодогдоод л байна, эгч минь. Яагаад, яагаад ийм . . . → Read More: Цуглаж төрөөд цуварч буцдаг Хорвоо…
By SGK, on February 27th, 2015
КТ мэргэжлээр төгсөх оюутнууд 2015 оны 3-р сарын 2-ны өдөр 11:00 цагаас 2-517-н тоот өрөөнд ирж уулзана уу. Ирэхдээ дараах материалуудыг бэлтгэж ирнэ:
Иргэний үнэмлэхний хуулбар Төгсөлтийн ажил бичих сэдвийнхээ дагуу бичсэн нэг хуудас хураангуй. Энэ хураангуйд өөрийн ажлын онцлог тал болоод бодитоор үзүүлэх үр дүнг тодорхой тусгасан байх Дүнгийн хуулбараа хэвлэж гаргаад дээр . . . → Read More: Төгсөх оюутнуудын анхааралд
By SGK, on February 25th, 2015
Энэ долоо хоног дотор багтаан дипломын сэдэв болон Удирдах багшаа сонгож Төгсөлтийн нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл багштай уулзахыг анхааруулж байна.
By SGK, on February 24th, 2015
Өчигдөр болсон уулзалтанд 8-н оюутан биеэр ирж зөвөлгөө авлаа. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн оюутнууддаа баярлалаа. Дахин нүүр тулсан албан уулзалт дахин хийхгүй. Харин явцын дүнгийн төлөв байдлаас хамааран улиралын төгсгөлд нэг удаа онлайн уулзалтыг виртуал өрөөнд хийх боломжтой. Та бүхнийг энэ долоо хоногт Бие даалтын даалгавраа хийж гүйцэтгэхийг зөвлөж байна. Асуух зүйлээ виртуал . . . → Read More: Уулзалт амжилттай боллоо
By SGK, on February 23rd, 2015
S.CS701 хичээлийг зайнаас судалж байгаа оюутнуудын анхааралд,
Бие даалт 1-н даалгаврыг мэйлээр илгээсэн. Даалгавраа аваагүй оюутан яаралтай холбогдож даалгавраа авна уу. Даалгаврыг хүлээн авсан оюутнууд 7-р долоо хоног буюу 3-р сарын 21-ны дотор багтаан даалгавраа хийж тайлангаа мэйлээр илгээгээрэй. Хугацаанаас хойш ирсэн тайлангуудаас оноо хасна. Иймд хугацаандаа багтааж даалгавраа илгээхийг анхааруулж байна.
By SGK, on February 16th, 2015
S.CS701 хичээлийг зайнаас судалж байгаа Магистр оюутнуудад зориулсан ЗАЙНААС ХЭРХЭН АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ талаар зөвөлгөө хичээлийг 2015 оны 2-р сарын 23-ны өдөр ШУТИС-н Е институтын хичээлийн байр буюу Номын сангийн байрны 409-н тоотод 16:00 цагаас зохион байгуулан явуулна.
Зайнаас суралцах арга барилаа олохгүй байгаа буюу нүүр тулж Хөтөч багшаасаа зөвөлгөө авах хүсэлтэй хүмүүс хүрэлцэн ирж . . . → Read More: Нүүр тулсан уулзалт хийнэ
By SGK, on February 10th, 2015
CS701 үзэж байгаа магистр оюутнуудад Е институтын Файл илгээх буланг ашиглан 1 ба 2-р лекцийг дахин илгээсэн. Лекцүүдийг хүлээж авсан оюутан нэг бол энд мэдээ үлдээж болно үгүй бол миний цахим хаягаар мэйл илгээж авсан эсэхээ мэдээлнэ үү.
By SGK, on February 9th, 2015
2-р долоо хоног эхэллээ … Өнгөрсөн Баасан гарагт та бүхэнд 2-р лекцийг илгээсэн байгаа. Энэ долоо хоногт 2-р лекцийн материалтай танилцаж жишээ болоод даалгавруудыг хийж үзээрэй.
Асуух асуултаа ярилцах буланд бичээрэй. Лекц аваагүй шинээр бүртгүүлсэн оюутнууд над руу мэйл бичиж лекцүүдээ аваарай.
By SGK, on February 5th, 2015
S.CS701 хичээлийг зайнаас судлахаар сонгосон дараах код бүхий оюутнууд яаралтай uranchimeg(at)must.edu.mn хаяг руу яаралтай мэйл илгээнэ үү. Хичээлийн эхний 7 хоног дуусах гэж байхад та багштайгаа холбоо тогтоогоогүй байгаа нь улмаар хичээлийн төгсгөлд дүн тааруу гарах магадлалтай болно. Иймд та мэйл илгээж хичээлийн материалаа Хөтөч багшаасаа яаралтай авна уу.
C.ME14E118 Т.БЯМБАЗАЯА G.ME14E007 Т.МӨНГӨНЗУЛ M.PS14E048 . . . → Read More: Шинэ магиструудын анхааралд
By SGK, on February 3rd, 2015
Эхний мэйлийг заавар болон 1-р лекцийн хамт илгээсэн байгаа. Мэйл авсан оюутнууд хичээлээ судалж эхлэхийг зөвлөж байна. Мөн над дээр энэ хичээлийг зайнаас үзэхээр сонгосон ч мэйл хаягаа бүртгүүлээгүй оюутнууд яаралтай холбоо тогтоовол сайн байна.
|
|
Recent Comments