KOICA сангийн тэтгэлэгүүд

Солонгос оронд суралцах сонирхолтой залуучууддаа зар хүргэе. Солонгосын KOICA сан ээлжит тэтгэлэгүүдээ зарлажээ.

Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Энэхүү хаягаар ороод Introduction гэсэн холбоос дээр дараад гарч ирсэн жагсаалтнаас Scholarship Programs гэсэн холбоосыг сонгон дарахад тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

Танд амжилт хүсье.

Зуны семинар -2014, ХБНГУ

Эрхэм судлаачид, эрдэмтэн багш нар болон Блогийн зочидоо,

Бид та бүхнийг 2014 оны 7-р сард ХБНГУ-н Кемниц хотод зохион байгуулагдах зуны семинарт оролцохыг урьж байна. Энэхүү семинар нь 2011 онд анх эхэлсэн бөгөөд 2012 оноос олон улсын шинж чанартай болж өргөжсөн. Тус семинарыг ШУТИС-н Эрчим Хүчий Инженерийн Сургууль, Кемницийн Техникийн Их Сургуулийн Компьютерийн сургуультай . . . → Read More: Зуны семинар -2014, ХБНГУ

Зуны ээлжит семинар амжилттай боллоо

ШУТИС болон ХБНГУ-н Кемницийн технологийн их сургуулиудын хамтран зохион байгуулдаг ээлжит зуны семинар 7-р сарын 16 аас 7 сарын 19 ны өдрүүдэд амжилтай болж өнгөрлөө. Тус семинарт Канад, ОХУ, Энэтхэг, Монгол болон ХБНГУ-н эрдэмтэн судлаачид, доктор оюутнууд оролцож, судалгааны ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцов. ШУТИС-ийг төлөөлж КТМС-ийн Дэд Профессор, Доктор (Ph.D) Ц.Ганбат, . . . → Read More: Зуны ээлжит семинар амжилттай боллоо

Англи улсад зайнаас суралцах

Англи оронд өөрөө очиж үзээгүй болохоор тэнд сурахыг хүсч байгаа хүмүүст олигтой мэдээлэл өгч чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Гэвч нэгэн зочин маань урам хайрласан сэтгэгдэл үлдээснийг уншаад зүгээр сууж чадсангүй ээ. Англи оронд зайнаас суралцаж боломжийн талаар энэд товчхон мэдээлэл орууллаа. Та хэрэв гадаад оронд суралцахыг хүсч байгаа бол эхлээд тэр орныхоо хэлийг их . . . → Read More: Англи улсад зайнаас суралцах

Schlumberger Foundation

Хөгжиж буй орны эмэгтэй эрдэмтэн, судлаач нарт тэтгэлэг олгодог Schlumberger сан ээлжит тэтгэлэгээ зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу. Өргөдлийг хүлээж авах хугацаа: 2013 оны 9-р сарын 9-с 11-р сарын 15-н хүртэл. Өргөдөл өгөхөөр төлөвлөж байгаа хүмүүст өгөх товч зөвөлгөө: 1. Сангийнхаа вэб сайт дээр байгаа бүх мэдээллийг бүгдийг сайтар уншиж мэдэж авах . . . → Read More: Schlumberger Foundation

Weihnachtswünsche

Ich wünsche euch zur Weihnachtszeit

Ich wünsche euch zur Weihnachtszeit Gesundheit, Glück, Zufriedenheit Und hoffe dann, dass es so bleibt Allezeit!

Ich wünsche dir 

Ich wünsche dir für den Weihnachtstag Das Beste was es nur geben mag Gesundheit, Glück, Zufriedenheit Und das – bis in alle Ewigkeit!

Source: www.weihnachtsgruesse.org/weihnachtswuensche.htm, . . . → Read More: Weihnachtswünsche

Диплом бичиж байгаа оюутнуудын анхааралд

Бакалавр болон Магистрын диплом удирдуулж байгаа оюутнуудын анхааралд: Дипломын сэдвээ монгол болон англи хэл дээр эцсийн байдлаар баталгаажуулсанаа надад дахин илгээгээрэй. Оюутан бүр заавар бүхий мэйл удирдагчаас хүлээн авах ёстой. Тэрхүү файлд дипломын агуулга, бичих төлөвлөгөө болон бусад зөвөлгөөнүүд байх болно. Хэрэв ийм мэйл аваагүй бол надад өөрийн сонгосон сэдэв болон диплом бичих өөрийн . . . → Read More: Диплом бичиж байгаа оюутнуудын анхааралд

CS701 үзэж байгаа оюутнуудын АНХААРАЛД!

Эрхэм Магиструудаа, Мэйлээр тодорхой сануулсаар байхад надад миний мэйлэнд Reply хийж явуулдагаа больмоор байна. Би нэг мэдээллийг 80-н хүнд явуулж байгаа учир дээр нь 80-н хүний хаяг байгаа шүү дээ. Тэгэхэд та надад л мэйл явуулж байгаа. Таны залхуурч хүлээж авсан мэйлнээсээ эргүүлж шидсэн захианаас чинь өөрийн чинь бичсэн юмыг олж унших гэж би . . . → Read More: CS701 үзэж байгаа оюутнуудын АНХААРАЛД!

CS701 үзэж байгаа Магистр оюутнуудын анхааралд

Дараагийн онлайн уулзалт албан ёсны байх учир ямар хэрэгсэл ашиглах талаар хэлэлцүүлэг зарлаж байна. Ямар нэгэн хэрэгслийг санал болгож байгаа хүн өөрөө түүнийгээ туршиж үзсэн байвал зохилтой. Миний хувьд yahoo мессенжерээ ашиглах санаа хэвээрээ. Учир нь хүн болгон ийм хаягтай байдагт давуу тал нь оршиж байгаа. Гэхдээ өөр илүү хялбар найдвартай бас бусдаас хамаарахгүй . . . → Read More: CS701 үзэж байгаа Магистр оюутнуудын анхааралд

Зайнаас хийх анхны уулзалт – Компьютерийн Техник 4р курс

Магистр оюутнуудын уулзалт биш!

Маргааш буюу 2011 оны 10-р сарын 21-ны өдөр 16:30-аас 2-516-д алсын зайнаас дүрст уулзалт хийцгээе. Та нар видео камер болоод чанга яригч зэрэгээ Мөнхсайхан эгчтэйгээ тохироод бэлдээрэй. Дүрсээ шууд самбар руугаа тусгаад гаргахаа багшаараа хэлэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ.

Багшаасаа асуух асуултуудаа сайн бэлдээрэй. Над дээр ажиллаж байгаа 3-н . . . → Read More: Зайнаас хийх анхны уулзалт – Компьютерийн Техник 4р курс