Компьютерийн мэргэжлээр Японд ажиллах

Эрхэм төгсөгчид өө, Компьютерийн мэргэжилтэнгүүд ээ,

Хэрэв та мэргэжлээрээ Япон улсад ажиллаж амьдрах сонирхолтой бол энэ uranchimeg(at)must.edu.mn хаягаар өөрийн CV гээ илгээнэүү. Англи хэлтэй байх шаардлагатай. Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол сайн.

Таны тодорхойлолтыг 9-р сарын 30н хүртэл хүлээж авна.

КТ мэргэжлийн оюутнуудын анхааралд

Хавар төгсөх болон түүнээс цааш суралцах оюутнууд дахин нэг удаа дүнгээ тулгана уу. Намрын хичээлийн асуудлын хамтаар хаврын хичээлийн асуудлыг шийдвэрлэх болсон учир та өөрийн биеэр маргааш СА дээр ирж хавар анги бүрэлтгүйгээр ганцаарчлан судлах хичээлүүдээрээ өргөдөл бичиж өгнө үү.

Яаралтай холбоо барина уу

Дараахь код бүхий оюутан яаралтай холбоо барина уу. M.EC10D204 Холбоо барих утас: 99096369

КТ ангийн оюутнууд – Сүүлчийн боломж!!!

2014 оны 9-р сарын 4-ны өдрийн 10:00 цагаас 2-517 тоот өрөөнд ирж уулзана уу. Элссэн мэргэжлээрээ төгсөх сүүлчийн боломжийг бид танд олгож байна. Эс бөгөөс танд бид цаашдаа туслах боломжгүй болно.

Компьютерийн техник мэргэжлийн Оюутнуудын АНХААРАЛД

Эрхэм оюутнуудаа, та ШУТИС-н ЭХИС-н КТ мэргэжлээр элсэн ороод төгсөөгүй байгаа бол нэн яаралтай сургууль дээрээ ирж асуудлаа нэг мөр шийдүүлнэ үү. Өнгөрсөн Баасан гарагийн уулзалтанд ирж оролцсон оюутнууд дахин холбоо барьж намрын сонголтын асуудлаа эцэслэн шийдвэрлүүлнэ үү. Уулзалтанд ирж амжаагүй оюутнууд нэн даруй ирж уулзах аваас таны сургуулийн асуудлыг бүхий л талаар нааштай . . . → Read More: Компьютерийн техник мэргэжлийн Оюутнуудын АНХААРАЛД

КТ ангийн оюутнуудын анхааралд

ШУТИС-н КТ мэргэжлээр суралцаж төгсөх гэж байгаа оюутнууд энэхүү блог дээрх мэдээллийг тогтмол шалгаж байхыг хүсье. Төгсөлттэй холбоотой яаралтай мэдээллүүд энд тавигдаж байх болно.

Мөн төгсөлттэй холбоотой асуулт байвал энэхүү бичлэгийн дор бичнэ үү.

ХБНГУ-д 5-н жил судалгаа хийх тэтгэлэг

Эрхэм Докторуудаа, та Герман улсад удаан хугацаагаар судалгааны ажлыг тэтгэлэгтэйгээр хийх хүсэлтэй бол доорх зарлалд анхаарлаа хандуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Төсөл нь 2015 оны 5-р сарын 1 ээс эхэлж 2020 оны 4-р сарын 30-нд дуусна. Боловсрол болоод судалгааны салбарт ажилласан ажлын туршлагатай улмаар энэ салбартаа байх хүсэлтэй өөрийн гэсэн судалгааны . . . → Read More: ХБНГУ-д 5-н жил судалгаа хийх тэтгэлэг

INTE 2014 олон улсын хурал – Парис хотноо

Эрхэм судлаач танд таатай мэдээ дуулгая. 2014 оны 6-р сарын 25-27 ны өдрүүдэд алдарт Парис хотноо болох олон улсын эрдэм шинжилгээний хурал илтгэл өгүүлэлүүдээ хүлээн авч эхэлсэн байна. Илтгэлээ англи хэлээр болон орос хэлээр тавьж болох юм байна. Гэхдээ илтгэлийн хураангуйг англиар илгээнэ.

Эндээс хурлын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Илтгэл хүлээн . . . → Read More: INTE 2014 олон улсын хурал – Парис хотноо

Магистр, Доктор оюутнуудын анхааралд

Сайн байцгаана уу, Эрхэм Оюутнууд аа,

Би та бүхэнд хэд хэдэн удаа шаардлага тавьж даалгавар өгч, хугацаа тогтоон хүлээсэн боловч хариу үйлдэл хийж байгаа оюутнууд цөөхөн байгааг мэдээлэхээс аргагүй болов. Магистр ч бай Докторт ч бай эрдэм шинжилгээ, судалгааны ажил ХУВЬ хүний өөрийн ХИЧЭЭЛ зүтгэлгүйгээр ахихгүй билээ.

Хэрэв Та 2014 оны 6-р сарын . . . → Read More: Магистр, Доктор оюутнуудын анхааралд

Endeavour Scholarships – Австрали улсад сурах тэтгэлэг

Endeavour Scholarships and Fellowships тэтгэлэг нь 2009 оноос эхлэн гадаадын суралцагсадад Австралийн Их Дээд сургуулиудад Магистр, Докторт суралцах, урт богино хугацааны судалгаа хийх тэтгэлэгийг олгож эхэлжээ. Магистр оюутнуудад 2 хүртлэх Доктор оюутнуудад 4 хүртлэх жилийн тэтгэлэгийг олгодог. Улиралд олгох тэтгэлэгийн хэмжээ 15000$. Докторын дараах 4-6-н сарын богино хугацааны судалгааны ажилд 24500$-н тэтгэлэг олгох ажээ. . . . → Read More: Endeavour Scholarships – Австрали улсад сурах тэтгэлэг