Сайн байцгаана уу, Эрхэм Оюутнууд аа,
Би та бүхэнд хэд хэдэн удаа шаардлага тавьж даалгавар өгч, хугацаа тогтоон хүлээсэн боловч хариу үйлдэл хийж байгаа оюутнууд цөөхөн байгааг мэдээлэхээс аргагүй болов. Магистр ч бай Докторт ч бай эрдэм шинжилгээ, судалгааны ажил ХУВЬ хүний өөрийн ХИЧЭЭЛ зүтгэлгүйгээр ахихгүй билээ.
Хэрэв Та 2014 оны 6-р сарын 15-ны дотор багтаан надад өмнөх зарлалуудаар хүргэсэн мэдээллийг илгээхгүй бол намрын хичээлийн жилээс идэвхигүй байгаа оюутнуудын удирдагч байх боломжгүйгээ албан ёсоор мэдэгдэж тушаалыг цуцлуулах болно.
Өмнөх заруудыг доорх холбоосоор орж харна уу.
2014 оны 3-р сарын 21-ны зарлал
2014 оны 1-р сарын 21-ны зарлал
Энэхүү шаардлагыг дарамт шахалт хэмээн бодохоос илүүтэйгээр хэн хэнийхээ цагийг хэмнэсэн, цаашдын ажлаа төлөвлөхөд дөхөмтэй шийдвэр хэмээн хүлээн авна уу. Та миний оюутан учир би таныг хугацаандаа ажлаа амжилттай хийх тал дээр дэмнэх үүрэгтэй хэмээн бодсоны үүднээс ийнхүү шахаж шаарддаг билээ. Аливаа зүйл хугацаандаа хийгдэх нь чанарын гол үзүүлэлт байдаг. Мөн та над дээр байгаа нэртэй ч ахиц гарахгүй байгааг би өөртэйгөө холбон ойлгож таныг өөр бүтээлч, хамтран ажиллах сонирхолтой удирдагч цаг алдалгүй олж авах боломжийг өөрийн зүгээ олгож байгаа санаа нь энэ юм.
Асууж тодруулах зүйлээ мэйлээр илгээнэ үү.
Баярлалаа.
Recent Comments