Ажил, амьдралын ачааллаа хэрхэн зохицуулах вэ?

Өнөөдөр нэгэн шавь маань надаас энэ сэдвээр бичиж өгөхийг хүссэн юм. Тэр бүсгүй маш их ажилтай байгаа аж. Мөн хичнээн мэрийгээд ч ачаалалаа багасгаж, санаснаараа амжуулж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж байгаа бололтой. Тэгээд намайг амжуулдаг хэмээн итгэдэг учир туршлагаасаа хуваалцаачээ гэсэн юм.
Би тийм ч их сайн амжуулаад байдаг нэгэн биш хэдий ч өөрөө ажлаа хэрхэн зохицуулдагаа бичихээр амласаны дагуу энэ зөвөлгөөг бичиж байна.

Хэрэв та завгүй байгаа бол юуны өмнө үүндээ баяртай байх нь чухал. Та ажил дээрээ ч гэртээ ч завгүй байгаа нь таны бүх зүйл сайн сайхан байгаагийн нэгэн баталгаа болно. Иймд хамгийн түрүүнд сэтгэлээрээ бүтэж байгаа бүхэнд талархаад Би чадна гэсэн уриатайгаар зүтгээд байна даа.

Хийх бүх ажлаа жагсаан бич. Та хичнээн залуу, хичнээн сайн ой тогтоолттой байсан ч ажлуудаа заавал жагсаан бичээрэй. Эхлээд зүгээр л бүгдийг бич.

Одоо дахин хуулж бичихдээ ажлуудаа хувь хувьсгалаар нь ангилан 2 багана болгон бичээрэй. Ингэхдээ ажил болгонд тэдийд хийгдсэн байх ёстой гэсэн өөрийн хугацаа тавьж өгвөл бүүр сайн.

Ингээд та ойрын нэг сарынхаа ажлын жагсаалтаа гаргачих. Улмаар тэр ажлуудаа сайн унш. Ач холбогдол болон үр дагавараар нь дахин бүлэглэхийг бодоорой. Ажлуудыг хийх дараалалаа логик уялдаа холбоотой байхаар бичвэл их сайн. Өөрөөр хэлбэл таны бүтээсэн эхний ажил дараагийн ажлаа хугацаандаа бүтэх магадлалыг нэмэгдүүлж байх нь чухал. Мөн хийгдэх ёстой ажлуудтайгаа холбоотой утасны дуудлага, уулзах хүмүүс, газраа ч төлөвлөгөөндөө тусгах нь чухал. Хаана очиж хэнтэй уулзаж юу ярихаа аль болох эрт мэдэх нь та зорьж очсон ажлаа амжуулахад ихээхэн нөлөөлөх болно. Ямар нэгэн хол газар явах гэж байгаа бол тэр зам зуураа юу амжуулах вэ гэж давхар бодоход бас илүүдэхгүй. Уулзалт, ажлаа утсаар амжуулж бэлтгэл сайн хийх нь чухал байдаг. Утсаар ярилцаж байж очих нь ажлыг цэгцлэх нэгэн түлхүүр болдог.

Ийм байдлаар хувьсгалын ажлаа эмхэлсэний дараагаар хувийн ажлаа зохицуулах төлөвлөгөөгөө бас бодолцоно. Юуны өмнө гэртээ улсын ажил хийхгүй бас ажил дээрээ гэрийн ажлаа хийхгүй байж сурвал сайн. Ажлаа ажлын цагтаа багтааж сурах нь та гэр бүлдээ болон өөртөө цаг гаргах орон гэр амар амгалан байх боломжийг бүрдүүлнэ. Иймд гэртээ ирсэн бол ажлын дуудлага хүлээн авахгүй бас ажлаа ярихгүй байх нь дээр. Харин өглөө эртлэн босоод ажилдаа очсон хойноо ар гэр рүүгээ утасдаад сэтгэлээ хуваагаад байх хэрэггүй. Энэ мэтээр хичээсээр тэгээд болдог юм даа. Мэдээжээр таныг энэ бүх төлөвлөгөөгөө биелүүлэхэд гэр бүлийхэн чинь маш сайн ойлгож дэмжих нь чухал. Иймд санаа бодлоо хань ижил үр хүүхэдтэйгээ зав гарган хэлэлцэх зарчимаа тохирох нь сайн шүү.

Гол нь өдөрт төлөвлөсөн ажлаа өдөртөө багтаах нь чухал. Мөн Бурхан ч байсан нэг өдөрт бүх зүйлийг амжуулж чадахгүйг санаж ажлуудаа сайн тарааж хуваарилаарай. Харин хийх гэж төлөвлөсөн цагтаа өдөртөө тэр ажлаа заавал хийж байгаарай.

3 comments to Ажил, амьдралын ачааллаа хэрхэн зохицуулах вэ?

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>