4-р сарын 1-ээс эхлэн 2 өөр чиглэлийн зайн сургалтанд хамрагдаж туршилт хийлээ. Сургалт нэг сарын хугацаатай байв. Массачусетскийн Их Сургуулиас явуулсан Үнэлгээний талаарх хичээл агуулга өргөн, даалгавар ихтэй хүнд байв. Зөвхөн надад биш бусад суралцагсадад ч иймэрхүү байсан бололтой. Суралцагсадын хүсэлтийн дагуу гэрчилгээ авах доод хязгаар 50% байсныг бууруулж 45 болгосон нь ч үүнтэй холбоотой хэмээн мэдээлсэн байна лээ. Миний хувьд арай гэж тэр шинэ доод хязгаарт нь хүрч сургалтанд хамрагдсанаа баталгаажуулсан гэрчилгээг авах эрхтэй болов. Их ч зүйл сурч авлаа.
Англи хэлний сургалтанд амжилттай хамрагдаж 95% ийн амжилттайгаар гэрчилгээгээ авах эрхтэй болов. Миний хамрагдсан англи хэлний сургалтын талаар олон улсын цахим хэвлэлд мэдээлсэн талаар хөтөч багш нар маань бидэнд мэйл илгээжээ. Энэхүү мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. “Дарамт, шахалтгүйгээр суралцах нь” гарчигтэй өгүүлэлийг та доорх хаягаар орж уншаарай.
Эндээс эх материалыг уншина уу.
Дүгнэлт: Богино хэмжээний зайн сургалт агуулга ихтэй байх нь суралцагсадад ачаалал ихтэй үр дүн багатай байх талтай юм байна. Зайнаас явуулж байгаа сургалтын шалгалтанд бичиж хариулах даалгавар бага оруулах нь оновчтой санагдав. Өмнө хамрагдаж байсан зайн сургалтууд ихэнх нь тестийн хэлбэрээр шалгалтаа оруулж байсан бол энэ удаад бичиж хариулах даалгавар их байлаа. Нэгэн зэрэг 2 сургалтанд хамрагдах нь таны ачааллыг нэмэгдүүлэх ч хэрэв тухайн сургалтын талаарх суурь мэдлэг хангалттай сайн бол ийм байдлаар зэрэгцүүлэн суралцаж болох талтай юм байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад зайнаас ийнхүү суралцах нь таныг гадаадад суралцах тэтгэлэгт өргөдөл өгөх үед ач холбогдолтой байж болно. Тэтгэлэгийг өөрөө сурах эрмэлзлэлтэй, тэтгэлэгээ аваад сургалтаа амжилттай дуусгах магадлал эсэх дээр анхааран өгдөг. Иймд та явах гэж байгаа сургуульдаа зайнаас амжилттай суралцсан гэрчилгээг хавсаргах эсвэл тодорхойлолт дотроо мэдээлэх нь таны шалгаруулалтанд тэнцэх магадлалыг нэмэгдүүлж болох юм.
Жич: Эрхэм залуус минь сурах, боловсрох чин хүсэл Танд байгаа бол таны мөрөөдлөө биелүүлэх боломжууд өмнө тань нээлттэй байна. Заавал мөнгө төлж хо явж гадаадын нэртэй их сургуулиудад суралцах гэж зорин цаг алдах хэрэггүй. Эхлээд эх орноосоо зайн сургалтанд хамрагдаж суурь мэдлэгээ батжуулаад улмаар томоохон алхам хийж амьдралаа өөрчлөх боломж Танд бүрэн байна.
Зайн сургалтанд өргөн хамрагдацгаая.
Танд амжилт хүсье.
Sn bn uu? ta english ymar surgaltand ni hamragdsn be? helj uguuch
Online free distance surgalt baisan. edx.org gesen web deer buh torliin hicheeluud baidag.
zainaas english surah
Thank you very much for sharing your expeirences. I was wondering if you’d mind telling me how i get registered in that english course.
This is free online course. You just have to follow hints and can register very easy. That course where I attended already finished. But if you will search by internet you can find many free courses for English. Wishing to you success in the study English.