Импакт фактор өндөртэй сэтгүүлүүдийн жагсаалт

Сүүлийн үед манай улсын эрдэм шинжилгээний чиглэлийн байгууллагууд, их дээд сургуулиуд судлаачдын ажлын бүтээмжийг дүгнэх нэг хэлбэрт Импакт фактор (Impact Factor) оноо өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэлийг чухалчлан үзэх болсон билээ. Иймд судлаач нартаа нэмэр болно байх хэмээн үзэж өндөр оноотой зарим сэтгүүлүүдийн жагсаалтыг интернэтээс олсоноо хүргэж байна.

Жагсаалтыг эндээс харна уу.

Энд анагаах ухаан, . . . → Read More: Импакт фактор өндөртэй сэтгүүлүүдийн жагсаалт

Гишүүнчлэлд урьж байна

Сайн байцгаана уу? Эрхэм Зочидоо, Төгсөгчидөө, Оюутнуудаа, Судлаачидаа,

Миний бие боловсролын байгууллагат ажилласан 22 жилийн туршлага, гадаадад суралцсан 10-н жилийн туршлага дээрээ үндэслэн нийгэмд болон гишүүддээ хандсан боловсролын чиглэлийн үйл ажиллагааг явуулах зорилготой “Насан туршийн суралцагч” ТББ-ийг үүсгэн байгуулж ажиллахаар бэлтгэж байна. Сурч боловсрох дур сонирхолтой, өөртөө болон бусдад мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгох . . . → Read More: Гишүүнчлэлд урьж байна

Виртуал лаб

Виртуал лабораторийг хэн хаана ашиглахыг хүсч байгаа талаар багаахан тандалтын судалгаа хийсэн билээ. Уг судалгааны дүнд виртуал лабораторийг их дээд сургуулийн багш нар сургалтандаа ашиглах сонирхол их байгаа нь ажиглагдсан. Гадаадын орнуудтай харьцуулахад манай улсад дунд сургуулиудад виртуал лабораторийг тэгтлээ өргөн ашиглахгүй байна. Гол шалтгаан нь виртуал лабораторийг бүтээн босгох өртөгний асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй . . . → Read More: Виртуал лаб

Норвегийн Их Сургуульд суралцах тэтгэлэг

Англи хэл дээр Магистр болон Докторын сургалтанд суралцах тэтгэлэг зарлагджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс бас эндээс уншаарай.

Өргөдлийг 12-р сарын 1-ний дотор илгээх ёстой юм байна.

Бельги Улсад Докторт цалинтайгаар суралцаарай

Эрхэм судлаач та докторын ажлаа европод цалинтайгаар хийхийг хүсдэг бол энэхүү зарлалд анхаарлаа хандуулна уу. Бельги улсын KU Leuven Их сургууль докторын судалгааны ажлыг цалинтайгаар хийх боломжийг танд олгож байна. Хүн-Машины чиглэлээр мэргэшиж байгаа эсвэл энэ талын судалгааг сонирхдог хэн байсан ч энд өргөдлөө заавал өгөөрэй. 3-н жил цалинтайгаар судалгаа хийх, гэр бүлээ татан . . . → Read More: Бельги Улсад Докторт цалинтайгаар суралцаарай

10 000 евроны тэтгэлэг аваарай

Магистрт сурахдаа гадаадад, тэтгэлэгтэйгээр сурмаар байгаа бол энэ бичлэгт анхаарлаа хандуулна уу.

Rotterdam School of Management, Erasmus University сургуулиуд удирдлагын чиглэлээр магистрт сурах оюутнуудад тэтгэлэг олгохоор зарлажээ. Шалгарч тэнцсэн оюутан 2015 оны 1-р сараас сургалтандаа хамрагдаж эхлэх энэ тэтгэлэгт та заавал өргөдлөө өгөөрэй. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Өргөдлийг 10-р сарын 1-ний . . . → Read More: 10 000 евроны тэтгэлэг аваарай

ХБНГУ-д тэтгэлэгтэйгээр судалгааны ажил хийх

Та Герман улсад суралцаж, боловсрох хүсэлтэй бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Киэл хотын Их Сургууль докторын зэрэг хамгаалах хүсэлтэй суудлачид болон доктор хамгаалсан судлаач нарт докторын дараах судалгааны ажил хийх тэтгэлэг зарлажээ. Хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан болоод нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр олгох энэ тэтгэлэгт та заавал өргөдлөө өгөөрэй. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг . . . → Read More: ХБНГУ-д тэтгэлэгтэйгээр судалгааны ажил хийх

Харвардын Академид судалгаа хийх тэтгэлэг

Эрхэм судлаач та АНУ-н алдарт Харвардын их сургуульд судалгааг тэтгэлэгтэйгээр хийх боломжийг бүү алдаарай. Түүх, хууль зэрэг нийгмийн шинжлэх ухаан болон хэлний чиглэлээр докторын ажил хийх гэж байгаа, хийж байгаа болон хийж хамгаалсан хүмүүс энэ тэтгэлэгт өргөдлөө өгөх боломжтой. Докторын дараах судалгааны ажилд 67000 доллар, докторын өмнөх судалгааны ажилд 31000 долларын тэтгэлэг олгоно.

Судалгааны . . . → Read More: Харвардын Академид судалгаа хийх тэтгэлэг

The Harvard Academy

Pre and Postdoctoral Fellowship

The Academy Scholars Program identifies and supports outstanding scholars at the start of their careers whose work combines disciplinary excellence in the social sciences (including history and law) with a command of the language, history, or culture of non-Western countries or regions. Their scholarship may elucidate domestic, comparative, or transnational . . . → Read More: The Harvard Academy

Германы их сургуулиудад судалгааны семинар хийх – богино хугацааны

Эрхэм оюутнуудаа, та суралцаж байх хугацаандаа ХБНГУ-н их дээд сургуулиудад 2-6-н сар суралцаж, семинар дадлагат хамрагдах хүсэлтэй бол доорх зарлалд анхаарлаа хандуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Сургууль бүр өөрийн зүгээс тавих шаардлага болоод танаас шаардах мэдлэг, чадварыг тодорхой бичсэн хүснэгт байгаа. Хүснэгтээс сургуулиа сонгоод өргөдлөө илгээгээд үзээрэй. Танд амжилт хүсье.